
Өнгөрсөн 2012 онд Хятадын худалдааны хэмжээ АНУ-ын үзүүлэлтээс доогуур байлаа гэж БНХАУ-ын Арилжааны яамны гадаад худалдааны газрын тэргүүн өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв.
2012 онд худалдааны эргэлтээр Хятад улс АНУ-ыг түүхэнд анх удаа гүйцэж түрүүллээ гэж зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мэдээлдснийг тайлбарлаж өгнө үү гэсэн сэтгүүлчдийн асуултад яамны төлөөлөгч хариулахдаа, Хятад, АНУ-ын худалдааны хэмжээний тухай тооцоог статистикийн янз бүрийн аргаар гаргасныг мэдээлжээ.
Түүний хэлснээр, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн иш татсан өнгөрсөн оны АНУ-ын худалдааны хэмжээний тухай тооцоог “төлбөрийн балансын” тухай АНУ-ын худалдааны яамны аргаар хийсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын худалдааны яам АНУ-ын худалдааны хэмжээний тухай 3 их наяд 882,4 тэрбум доллар гэсэн өөр тоо баримтыг нийтлэжээ. Энэ тоог “FAS” системийн үнээр, харин импортын хэмжээг “өртөг, даатгал, фракт” (CIF)-ын үнийг үндэслэн гаргажээ. Чухамхүү ийм аргаар гаргасан тооцоог Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) хүлээн авдаг байна.
Хятадын гаалийн байгууллагын статистикийн дагуу, 2012 онд Хятадын барааны эргэлт 3 их наяд 866,76 тэрбум ам. доллар болжээ. Энэ тооцоог ДХБ-ын аргаар гаргасан байна.
Тийнхүү ДХБ-ын статистикийн аргын дагуу, 2012 онд Хятадын худалдааны эргэлт АНУ-ын мөн үзүүлэлтээс 15,64 тэрбум ам.доллараар бага байлаа гэж БНХАУ-ын Арилжааны яамны төлөөлөгч дурджээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ