
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 16-д таарсан багуудаас хамгийн их олны анхаарлыг татаж байсан халуухан учраа болох Манчестер Юнайтед, Реал Мадридын эхний тоглолт болж өнгөрлөө.
Тоглолт Реалын талбайд буюу Сантьяго Бернабау цэнгэлдэхд болсон юм. Эхний 20 дахь минутад улаан чөтгөрүүдээс Данни Уэлбек гоолдож тооны харьцааг 1:0 болгосон ч үүнээс хойш аравхан минутын дараа Криштиан Роналду тэнцүүлсэн.
Улмаар үндсэн цаг дуустал дахин гоол ороогүй бөгөөд эхний тоглолт ийнхүү тэнцээгээр өндөрлөлөө. Тоглолтын турш Испанийн эзэн хааны клубын тоглогчид илүүрхэж байлаа. Нийт бөмбөг эзэмшилтийн 54 хувийг Реал Мадрид үзүүлсэн гэсэн статистик гарсан бол испаничууд 29 цохилт хийж үүнээс 14 нь аюул учруулахуйц байсан бол Манчестер Юнайтедынхан тоглолтын турш 11 цохилт гүйцэтгэж үүнээс зургаа нь л хаалга чиглэжээ.
Хариу тоглолт ирэх сарын 5-нд Олд Траффорд цэнгэлдэхэд болно.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ