АНУ-ын төрийн департаментын шинэ албан ёсны төлөөлөгч томилогдов

img

2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын штабын хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Женнифер Псаки АНУ-ын төрийн департаментын албан ёсны төлөөлөгчийн албан тушаалд очно. Одоогийн албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд  дипломатын ажилдаа буцаж орж,  улс төрийн асуудал хариуцана  гэж төрийн департаментын учрыг мэдэх төлөөлөгч мэдээлжээ. “Ойрын өдрүүдэд Псаки одоогийн нөхцөл байдал, төрийн департаментын ажил төрөлтэй танилцана” гэж гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч хэлсэн байна. Сенатч Жон Керрийг төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд батласнаас хойш хэдхэн өдрийн дараа  Псакийг томилох нь тодорхой болсон юм. Псаки Керрийг мэдэх бөгөөд  түрүүнд нь 2004 оны ерөнхийлдөгчийн сонгуулийн өмнөх  кампанийн үеэр түүнтэй ажиллаж байжээ. Одоо Цагаан ордны харилцаа холбооны газрын тэргүүний орлогчоор ажиллаж байгаа юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ