Швед дэх монголчууд сар шинийн баяраа тэмдэглэв

img

Швед дэх “Бид Монголчууд” урлагийн ажилтны холбооноос 17-р Жарны “Тийн ялгуусан” Усан Могой жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан тус улсад амьдарч байгаа ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэн баярын цайллага зоxион байгууллаа. Цайллагад 60-75 насны 40 гаруй ахмад буурал хүрэлцэн ирж, Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэx Монголчуудын Үндэсний Xолбоо, “Оянлатвас”, “ESA sushi”, “Монгол Алтай” компаниуд болон нэр бүхий зарим хувь хүний дэмжлэгээр зохиосон энэхүү арга хэмжээн оролцов. Энэ үеэр Швед дэх монголчуудын “Ахмадын Зөвлөл” байгуулан бусад ТББ-уудтайгаа хамтран ажиллахаар боллоо. Мөн сар шинийн баярыг тохиолдуулан Швед дэх монголчуудын үндэсний бөхийн барилдаан болж, аймаг, сумын цолтой болон залуу 32 бяр чадлаа сорьсноос Дундговь аймгийн xарьяат Аймгийн арслан Я.Мөнxтөр түрүүлж, аймгийн начин Н.Отгонбаатар үзүүрлэн, Сумын заан О.Бямбажав, залуу бөх  Б.Мөнхжаргал нар шөвгөрсөн байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын дундаас Швед дэх монголчууд Сар шинийн Үндэсний бөхийн барилдааныг анх удаа зохион байгуулсан нь гадаадад суугаа иргэддээ түүх, зан заншил, уламжлал, соёлоо таниулах, үндэсний спортоо хөгжүүлэхэд чиглэгдсэн, шинэ соргог дэмжүүштэй арга хэмжээ боллоо. Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, “MGL” спорт клубээс ЭСЯ-ныхаа дэмжлэгтэйгээр зохион байгуулсан энэхүү барилдааныг цаашид жил бүр Сар Шинийн өмнө уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтлоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hej, uneniig helehed hog tiisen mongolchuud yaj yavaad tend ochdog bainaa gej bodogddog shuu tend ochood ch hog tuugeestei tehdee barisan utas umssun huvtsas ene ter bol neeree tasaa uut barichaad l metrony buudluudaar unda beeriin sav tuuh gej hogiin sav nerelhehch ugui uhaad yavj baih yum da
2013-02-14
p:
Bazraal lav unsadagaaa kkkk
2013-02-14
shveded bgaa mongol.d denduu zavaan gedeg.alich talaara heleh ug alga oron nutgiin ner gargasan buzart humuus
2013-02-14
hi:
swed deh arhichin deeremchin mongolchuudaa tseverleecheee ner bastaad yvaad bnashdee swediin elchin saidaa hej
2013-02-14
hej, uneniig helehed hog tiisen mongolchuud yaj yavaad tend ochdog bainaa gej bodogddog shuu tend ochood ch hog tuugeestei tehdee barisan utas umssun huvtsas ene ter bol neeree tasaa uut barichaad l metrony buudluudaar unda beeriin sav tuuh gej hogiin sav nerelhehch ugui uhaad yavj baih yum da