Хайрын захидал ирлээ

img

8.50 цагт. Утас хангинав. Хайрт минь залгаж байна. Ажлын цаг эхэлсэн болохоор бидний яриа товчхон болж өндөрлөв. “Сайхан амарсан уу. Нүднийхээ эмийг дусаах цаг чинь болсон байна шүү. Эмээ дусаасны дараа шингэн  сайн уугаарай. Аан тийм. Ажлаа эртхэн дуусгаарай миний нархан минь” хэмээн утасны цаанаас аядуухан хэлэв.

 Үүний хариуд би “Хүүе өнөөдөр хосуудын баярын өдөр шүү дээ”  гэж хэлж амжилгүй утас тасрав.  Тэр маань  гэгээн хайрын өдрийг нэлээд эртнээс хүлээж басхүү  олон зүйлийг төлөвлөсөн болохоор миний сануулга илүүдэх байсан биз.

Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Эндүүрээгүй гэдэгтээ ч итгэдэг.  Надад хамгийн ойрхон байж намайг чинь сэтгэлээсээ  хайрлаж, халамжилдаг тэр хүн миний дэргэд байгаа учраас би дэндүү жаргалтай. Цаг тутам анхаарал  тавина. Халамжилна. Аргадна. Бурууг зэмлэнэ.  Догдолж, гуних  мөч бүхэнд хамтдаа байж, сэтгэлд минь хайрын үрээ харамгүй цацсан тийм л хүн.

Тэр минь надтай учирсан цагаасаа л эд хөрөнгө, хэргэм цол, алдар нэрээс  илүүтэй хүн байхын утгыг тайлбарлаж хүмүүс биенийгээ хайрлаж амьдрахын жаргалыг чухалчилж ирсэн болохоор түүнийгээ би хүндэлдэг.

Бас зөөлөн зан ааш, ухаалаг яриагаараа  надад ирсэн  муу бүхнийг үргээж ирсэн болохоор  чамдаа би дэндүү их хайртай.  Ирэх амьдралын бүхий л өдрүүдэд   хайр нь чинийнхээ дэргэд байж сайн хань, сайн ээж,  сайн хүүхэд чинь байхыг хүсч байна.

Өглөө бүрийн шаргал нарыг  зөөлөн инээмсэглэлийн хамт надад бэлэглэдэг чамдаа Гэгээн Валентины баярын өдрийг мэндийг хүргэе.

Хайрт Мөөгийдөө

2013.2.14 өдөр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bt:
goe hosuud bn.chamd mash ih hairtain bn.
2013-02-14
az jargal husie neg negendee irgej amidraarai
2013-02-14
12:
БАЛИН ТИЙМ өдөр гэнэ үү? завхарсан өдөр
2013-02-14
Нархан:
Сайхан хосууддаа амьдралд нь аж жаргал инээд хөөрийг хүсэн ерөөе. Хосоороо хорвоог туулдаг орчлонд амьдралын жинхэнэ ханиа олж чадсан гэдэгтээ итгэж амьдраарай
2013-02-14
Хайртуудад:
Сайхан хосууд байна. Биенийгээ ойлгодог. Гол нь хайрладаг. Аз жаргал хүсье.. Би ч гэсэн удахгүй та хоёр шиг сайхан хайра олноо
2013-02-14
mand:
uneheer goy hair bna ireh jiliin bayraar bi hairtaigaa bna aa
2013-02-14
Хосуудад аз жаргал хүсье
2013-02-14