
“Монголд хөрөнгө оруулагчдын хурал” буюу “Mongolia Investment Summit London” дөрөвдүгээр сарын 16-нд Лондон хотод болно. Хоёр өдрийн турш үргэлж уг хуралд олон улсын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компанийн төлөөлөл болон албаны төлөөлөгчид оролцох юм.
Тухайлбал, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Камерон МакРей нар оролцож, илтгэл тавих юм байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль болон Монголын хөрөнгө оруулалтын орчин ямар байгаа талаар ярилцах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ