247 хос гэрэлт зул хөөргөнө

img

“Only ONE” залуусын давалгаа ТББ-аас санаачлан Гэгээн Валентины өдөр буюу өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 247 залуу хосуудын гэрэлт зул хөөргөх ёслол зохион байгуулах гэж байна. Гэрэлт зул хөөргөх нь хүсэл биелүүлдэг, сэтгэлийг ариусгадаг гэж үздэг аж. Иймээс хайр сэтгэлээр холбогдсон хосууд хамтдаа хүслээ шивнэх боломж олгож, хайрын баяраар нэгэн романтик мөчийг бэлэглэхээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Ирсэн хосуудаас нэг азтныг шалгаруулж 247 ширхэг сарнай бэлэглэх бөгөөд өөр олон сюрприз төлөвлөсөн юм байна. Одоогоор 247 хосын тал хувь нь урилгаа авсан байна. Арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй бөгөөд урилгыг тус ТББ-ын фэйсбүүк хуудаст хандан авч болох аж. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sarmagchin mongolchuud,,, gej yag unen hellee yug ni ch medehgui dagan salbaganahdaa uneeeen denduu yumaaa uhaany turaal bolj dee deehen ued tarhiny turaaltai mongolyn tuhai bichij baisan japan huuhen mash uneng ni helsen shu de
2013-02-14
Jagaa:
Орчиноо хятадын цаасаар бохируудлахаа болилдоо
2013-02-14
shaa shaa sarmagchin mgluudee
2013-02-14