
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1424 мэдээлэл иржээ. Үүний дагуу шалгаж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлсэн байна.
Бүртгэгдэн шалгагдаж байгаа 35 хэргийн 30-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Өчигдөр нийслэлд хулгайн 14, танхайн 12, зам тээврийн хэрэг 15, осол 31 бүртгэгдэж, 18 хүн гэмтсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ