Эрүүгийн хэрэг нуусан гаалийн байцаагчдад хариуцлага тооцохоор боллоо

img

 Ховд аймгийн Булган сумын  прокурорын газраас  өнгөрөгч долоо хоногт тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Гаалийн газрын  улсын байцаагч нарын 2012 онд хэрэг бүртгэлт явуулсан материалуудыг татаж хянахад ноцтой зөрчлүүд илэрчээ.

 Тодруулбал, тус аймгийн Гаалийн улсын байцаагч нар болон Хилийн мэргэжлийн хяналтын хэлтсийн ажилтнуудын  131 захиргааны хэрэг бүртгэлт явуулсан материалуудыг  прокуророос хянаж үзэхэд  хүчингүй болсон хуулийн заалт хэрэглэсэн,  эрүүгийн шинжтэй хэргүүдэд захиргааны шийтгэл ногдуулсан тохиолдол илэрчээ.

Түүнчлэн захиргааны хариуцлагын тухай хуулийг буруу хэрэглэсэн нь тогтоогджээ.

Иймээс Улсын Ерөнхий прокуророос  тус аймгийн нэр бүхий гаалийн улсын 9 байцаагч, хилийн мэргэжлийн хяналтын зургаан байцаагчид  хариуцлага тооцох  шаардлагыг хүргүүлсэн байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hudlaa bichihee bolioch tiim asuudal er boloogui ee
2013-02-15
Baasanjargal:
hudlaa naadah chin tsuurch l bgan deer bas naad tuvshin gdg nuhur chin hudlaa medee niitelsen bn lee hovd aimgiin bulgan sumand tiim yum boloogue
2013-02-15
zochin:
iim l uchiraas mergeshsen biaguullaga dagnan shlagaj bx xeregtei bgaa um shuu dee xen durtai ni xuyanaltguigeer xuuli zurchij bna shuu dee
2013-02-15
Baasanjargal:
hudlaa naadah chin tsuurch l bgan deer bas naad tuvshin gdg nuhur chin hudlaa medee niitelsen bn lee hovd aimgiin bulgan sumand tiim yum boloogue