Иргэдийг хохироосон зөвшөөрөлгүй барилгуудын балаг

img

Зөвшөөрөлгүй баригдсан орон сууцанд мөнгөө төлж захиалаад эцэст нь хоосон хоцорч, хохирч буй нэгэн залуу манай вэбсайтад хандсан. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд таван жил  хөдөлмөрлөж, цуглуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн орон байртай болох хүсэл тээсэн монгол залуусын нэгэн.

Гэрийнхэндээ боломжийн үнэтэй, байр судалж байхыг захиад улмаар 2011 оны есдүгээр сард Сонгинохайрхан дүүргийн арваннаймдугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард баригдаж буй Б.Эрдэнэчимэг захиралтай “Тэмүүлэн баатар” компанийн 48 айлын орон сууцанд хоёр өрөө байрны захиалга өгчээ.

2012 оны долдугаар сард ашиглалтад орно гэсэн тул урьдчилгаа 30 хувь буюу 31 сая төгрөгөөр гэрээ хийсэн. Харин өнгөрсөн намар хотын дарга зөвшөөрөлгүй барилгуудтай тэмцэж эхэлсэн ба энэ үеэр Тэмүүлэнбаатар компанийн дээр дурдсан 48 айлын орон сууц арга хэмжээ авагдах барилгуудын нэгээр тодорсныг уншигч та санаж байгаа.

Ингээд зөвшөөрөлгүйгээр орон сууц барихаар завдсан хариуцлагагүй компаниас болж таван жил харийн нутагт хөлс, хүчээ шавхан зүтгэж олсон мөнгө нь хэн нэгний халаасанд ороод л сураг алдарчээ. Одоо энэ залуу мөнгөө төлж захиалгаа өгсөн байрандаа хэзээ орохоо мэдэхгүй харийн нутагт шаналан суугаа.

Энэ асуудлаас үүдээд байрны захилга өгсөн ээжтэйгээ болон гэрийнхэнтэйгээ ч ам мурийх болсон гэнэ. Тэрээр “Одоо удахгүй гэрээний хугацаа дуусах гэж байна. Би одоо яах ёстой вэ. Хаашаа хандахаа мэдэхгүй байна. Энэ асуудлыг тодруулж өгөхийг хүсч байна” хэмээн захидалдаа дурдсан байлаа.

Уншигчаас ирсэн энэхүү захидлын мөрөөр юуны өмнө Таван шард байрлах “Тэмүүлэнбаатар” компанийн барьж байсан барилгыг зорьсон. Биднийг очиход долоон давхар орон сууцны барилгын залгаа таван давхар барилгын карказыг босгоод орхисон байв. Зөвхөн манаач нь гэх – хүнээс өөр уг барилгын талаар мэдээлэл өгөх хүн байгаагүй бөгөөд тэд “бид зүгээр л манаж байгаа. Өөр зүйл мэдэхгүй. Захирлаас асуу” гэсэн юм.

Тэмүүлэнбаатар компанийн захирлын 9911.... –тэй дугаар болон лавлах утсан дээр бүртгэлтэй байдаг хоёр ч дугаар холбогдох боломжгүй гэсэн  хариулт өгсөн хэвээр.

Тус барилгыг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны өдөр хотын дарга Э.Бат-Үүл зөвшөөрөлгүй, газрын хэмжээ хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн барихыг хориглох шийдвэр гаргасан байна. Харин аравдугаар сарын 5-нд Тэмүүлэн баатар компанийн зүгээс хотын даргыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн бөгөөд одоог хүртэл хариу гарсан эсэх нь тодорхойгүй байгаа гэдгийг тус барилгад захиалга өгсөн иргэд хэлж байна.

Тэдний хэлж буйгаар Тэмүүлэнбаатар  компанийн зүгээс орон сууцны барилгаа энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар ажлаа хийж байтал хотын дарга хориглох шийдвэр гаргачихлаа. Гэхдээ урин дулаан улирал ирэхээр үргэлжлүүлэн барина гэж мэдэгдсэн гэнэ. Харин хотын дарга уг барилгын ажлыг зогсоох үеэр захиалга өгсөн иргэдийг хохиролгүй болгоно хэмээн хэвлэл мэдээллээр зарлажээ. Тус байранд захиалга өгсөн иргэд хотын даргатай уулзаж хохирлоо хэрхэн барагдуулах талаар тодруулахад “Би ард түмнийхээ талд байгаа” гэдгээс өөр шийдтэй хариулт өгөөгүй аж. Эргээд Тэмүүлэнбаатар компани дээрээ ирэхээр “Энэ онд бид барилгаа үргэлжлүүлэн барина” гэсэн хариулт өгдөг.

Ийнхүү ёстой л нөгөө хадны завсарт хавчуулагдсан халиуны зулзага шиг байдаг хэдэн төгрөгөө шавхаж захиалгаа өгсөн иргэд хохирч байна. Харин энэхүү асуудлаар Улаанбаатар хотын дарга буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлээс тодруулахад “Тэмүүлэнбаатар компанийн асуудлыг мэдэж байгаа. Иргэдийг хохироосон тус компаниас үүдсэн хохирлыг хэрхэн яаж барагдуулах талаар НИТХ-тэй зөвлөлдөж байгаа. Удахгүй шийдвэр нь гарна” гэлээ.

Барилгын салбартай холбоотой үүссэн ийм олон асуудлуудыг шийдэхээр төр анхааралдаа авч, УИХ-ын даргын 2012 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 103 тоот захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзандангаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон юм. Тус ажлын хэсэг УМХЕГ, БХБЯ, НЗДТГ, УМБГ, Монголын Барилгачдын холбооны удирдлагуудтай уулзаж, нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа зарим барилга, байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж шалгалт хийсэн аж. Энэхүү шалгалтад Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй , Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн нийт 594 обьект, 784 ачаа өргөх байгууламж, 1892 аж ахуйн нэгж байгууллага, 1629 инженер техникийн ажилтан албан хаагчийг хамруулсан байна. Шалгалтын явцад барилгын ажлын албан ёсоор буюу бичиг баримт болон барилгын чанар аюулгүй байдлын ямар ч зарчилгүй дөрөвхөн байгууллага байсан аж. Мөн газар эзэмших эрх, барилга барих зөвшөөрөлтэй, эскиз ажлын зураг батлагдсан ч бусад холбогдох зөвшөөрөл дутуу 33 барилга баригдаж байжээ.

Тэмүүлэн баатар компанийн  хувьд захирал Б.Эрдэнэчимэгийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны арванхоёрдугаар сарын 11–ний өдрийн 396 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороонд 200 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар таван жилийн хугацаатай эзэмшүүлжээ.  Гэвч тэрбээр өөрийн газрын хэмжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 423 м2 болгон орон сууцны зориулалтаар өөрчлөн барилга  барьж нийтийн эзэмшлийн 223 м2 газрыг хууль бусаар эзэмшсэн. Хоёр дахь орон сууцыг нь мөн л тус компанийн захирал Б.Эрдэнэчимэгийн нэр дээр Нийслэлийн Засаг дарга 2007 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороонд 139 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн боловч газраа дур мэдэн сунгаж 357 м2 болгон орон сууц барьж, 236 м2 газрыг хууль бусаар ашигласан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдоод байгаа юм.

Хоёр дахь удаагаа зөрчил гарган хууль бусаар газар эзэмшин барьсан орон сууцанд нь манай нийтлэлийн баатар залуу захиалгаа өгсөн байдаг.

Тиймээс Тэмүүлэнбаатар компанийн тус орон сууцны барилга нь одоогийн байдлаар караказаа босгосон байдалтай байгаа ба цаашид үргэлжлэн баригдах эсэх нь тодорхойгүй хэвээр. Хэрэв цаашид үргэлжүүлэн барих боломжгүй гэж шийдвэрлэвэл иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах нь ч тодорхой бус.

Зөвшөөрөлгүй барилгын компаниудын буруутай үйлдлийг таслан зогсоох нь зүйн хэрэг тул хотын даргын шийдвэрийг буруутгах гэсэнгүй. Гэвч иргэдийн зүгээс шинээр баригдаж буй барилгуудад албан ёсны зөвшөөрөлтэй, үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг шалгаж, магадлах боломж хомс байдаг. Тэр ч утгаараа нийслэл хотод байгаа иргэдэд ч хаалттай энэхүү мэдээллийг хилийн чанадад амьдарч буй монголчууд маань баталгаатай эсэхийг нь шалгах боломжгүйгээс болоод дээрх асуудал үүссэн гэж үзэхэд буруудахгүй болов уу. Зөвхөн Тэмүүүлэнбаатар гэлтгүй маш олон барилгын компаниуд өөрийн мэдээллээ хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан цахим сайтуудад байршуулсан байдаг юм билээ. Тэдгээр мэдээллүүдийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хянаж, мэдээллийг нягталж, зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй найдвартай компани гэдгийг нь баталгаажуулдаг байсан бол ийм явдал гарахгүй байсан биз ээ. Тиймээс хилийн чанадад ажиллаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэсэн монголчууддаа зориулж, үнэн зөв бодит мэдээллийг түгээж, тэдний эрх ашгийг хамгаалахад анхаарлаа хандуулах цаг хэдийн ирснийг энэхүү нийтлэлээр дамжуулан холбогдох албаныханд сануулахыг хүсч байна.

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Эрхэм ноён/хатагтай, "Адитяпрадхан" эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой. Сонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна. Анагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна. Хүндэтгэсэн, Адитиапрадхан эмнэлгийн эмнэлэг
2025-04-18
DR. ADITYA:
Эрхэм ноён/хатагтай, "Адитяпрадхан" эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой. Сонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна. Анагаах ухааны салбарт 28 гаруй жилийн туршлагатай бид танд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэл ханамжийг баталгаажуулж байна. Бөөр шилжүүлэн суулгах мэс засал яаралтай шаардлагатай байгаа өвчтөнүүд байгаа тул таны шуурхай хариу үйлдлийг маш их үнэлж байна. Хүндэтгэсэн, Адитиапрадхан эмнэлгийн эмнэлэг
2025-04-18
Уранчимэг:
Одоог хүртэл хохирол барагдуулж өгөхгүй уулзахчгүй байгаа энэ эрдэнэчимэг гэгч захиралыг яах вэ хэнд яаж хандах вэ хууль шүүх шудраг юм гэж алга
2019-12-11
bi bol tamiin hulug:
мал минь чи мэтийн юмнууд ажилаа мэдээд тэр барилгыг нүхээ ухаж байхад нь зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж зогсооцон бол тэр 5давхар хүртэлээ баригдцан байрилгад ард түмэн чинь захиалга өгөхгүй байсан юм. чи мэтийн новшнууд халаасандаа хэдэн төгрөг хийгээд ард иргэдээ хохироож байгаа юм за. чи тэгээд шудрага ууЮ аан. битгий эндүүр за.
2013-04-07
ШУДАРГА:
Хууль зөрчиж барьсан барилгыг нураах нь маш зөв,баригдаагүй барилгад мөнгөө төлсөн бол хохь чинь,өгсөн мөнгөө шүүхээр нэхэмжилж хохирлоо барагдуулж авах эрх нь бүх хүнд нээлттэй байгаа,Ямар ч байсан ХУУЛЬ ЗӨРЧИЖ барьсан барилгуудыг нурааж хууль ямар байдгийг бага ч гэсэн мэдрүүлэх хэрэгтэй,ЗААВАЛ НУРААГААРАЙ,НУРААХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ДАРГА НАР АВИЛГА АВЧЭЭ гэж гэж ойлгоно шүү
2013-03-18
bi bol tamiin hulug:
мал минь чи мэтийн юмнууд ажилаа мэдээд тэр барилгыг нүхээ ухаж байхад нь зөвшөөрөлгүйг нь мэдсээр байж зогсооцон бол тэр 5давхар хүртэлээ баригдцан байрилгад ард түмэн чинь захиалга өгөхгүй байсан юм. чи мэтийн новшнууд халаасандаа хэдэн төгрөг хийгээд ард иргэдээ хохироож байгаа юм за. чи тэгээд шудрага ууЮ аан. битгий эндүүр за.
zolo:
Huuly zurchsun kompany buh hariutslagaa huleeh ny zuid niitsne .
2013-03-08
Золзаяа:
зөшөөрөлгүй гэх барилгуудийг ард түмний талд хохиролгүйгээр цаг алдалгүй шийдэж өгөөчээ Учир нь ядарсан иргэд чинь өр зээл тавин барилгын компанд урдчилгаа болгон өгч мөнгчнүй байрчгүй болж байна.
2013-03-02
chi yahaaraa niitiin ezemshliin gazraas dur meden humsalj barilga baridiin husel zorilgo min heveerei ch geh shig eriiltsen balairtsan avgai yu gui yu
2013-02-26
НШШГАлба:
Тэмүүлэнбаатар ХХК, захирал Эрдэнэчимэг та шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг төлөхийг мэдэгдье.
2013-02-18
gb:
uridchilj zahialga avna gedeg chin zahialagchidiinhaa munguur barilgaa bariad uursdud n butsaagaad zarj bgaa heregshuudee,unendee
2013-02-18
Temuulen baatar XXK:
Ene medeleliig unuudur zahialagch Badamtsetseg-s sonsoj medlee. Buruu tashaa medeelel heterhii ih newtruulj bgad bi gaihaj bn. Zahialagch ta buhen Bat-uul-s munguu awnaa. MInii barilgiig turd ug gj alban bicheg hiilgej awsan biz dee.Gesen ch bi hiisen ajiliinhaa ur dung uzeh ged olon ard ergediig bodoj barilgaa barih husel zorilgo mini heweerei bna. 3 sard Bat-uul dargatai uulzna. Tegehed hotiin darga um chini ergedee sonsono gesen urian door bdag bolhooroo bidnii ugiig sonsoj zuw zuiteigeer mun hohirolguigeer barilgagiig tsaash ni bariulahiig zuwshuurch gazriin erhiig sergeej ugnu gedegt itgeltei bna.Iimees zahialagch ta buhen minii utasruu zalgaj medeelel awch bolno.Deerh utasaa awahgui bgaa gsn humuust helhed minii utas neelttei bgaa.Zahialgch nar yarijil bgaa.
2013-02-18
chi yahaaraa niitiin ezemshliin gazraas dur meden humsalj barilga baridiin husel zorilgo min heveerei ch geh shig eriiltsen balairtsan avgai yu gui yu
НШШГАлба:
Тэмүүлэнбаатар ХХК, захирал Эрдэнэчимэг та шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг төлөхийг мэдэгдье.
MAN-ii luivarchin hahuulich darga nariin har balag yumaa edgeer barilguud. MAN-ii darga nariig bariad shorond hiihed edgeer barilguud alga bolno.
2013-02-18
baagii:
1 дүгээрт манай хууль энд хамгийн их буруутай 2 дугаарт баригдаагүй байшинд захиалга өгсөн хүмүүс өөрсдөө буруутай.Би энэ 5 шарийн байрний баригдсан 7 давхар байрнийхан оршин суугч байна аа.Энэ байранд ороод 5 жил болж байгаа боловч одоог хүртэл үл хөдлөхийн гэрчилгээн гараагүй байдагийн.Манай оршин суугчид дээрхи шинээр захиалга өгж байгаа хүмүүст ингэж хамаагүй мөнгө өгж болохгүй гэж зөндөө анхааруулсан хэнч бидний үгийг сонсоогүй шүү.Эрдэнчимэг гэдэг эмэгтэй бол хуулийг хэрхэн завхаруулж болдог аргийг гаргуун эзэмшсэн хүн байгаамаа.Хамийн сонирхолтой нь дээрхи шинээр захиалга өгсөн хүмүүс Эрдэнчимэгт 1 тэрбум 200 гаран сая төгрөгөө өгөөд хохирсоноо гайхацагаах боловч нэг нь ч энэ хүнийг шүүх цагдаад өгж гомдол гаргаагүй байдагийн байна лээ. Ийм болохоор энэ хүн сул чөлөөтэй залилангаа хийгээд л явсаар байна.
2013-02-18
Баригдаагүй, улсын комисс хүлээж аваагүй, ордер гараагүй байрыг худалдан борлуулахын эсрэг хууль гаргавал ийм асуудал үгүй болно шүү дээ. Зүгээр л бариагүй барилгаа зараад байгаагаас ийм юм болж байна. Талх бариад өгье мөнгөө түрүүлээд өгчих гэвэл хэн ч өгөхгүй шүү дээ. Бэлэн шинэ талхаа л авч иднэ. Түүн шиг бэлэн болсон барилгбг, хүний амь нас эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэдэгийг комиссоор шалгасны дараа худалдаачээ
2013-02-18
MAN-ii luivarchin hahuulich darga nariin har balag yumaa edgeer barilguud. MAN-ii darga nariig bariad shorond hiihed edgeer barilguud alga bolno.
Gerel:
Arai ch dee,neg heseg irged chini ingej hohirchihood bhad yagaad odoo boltol arga hemjee avahgui bgaad bgaa yum be,ene kompanid bol barag saikhan dalim bolj bna shu dee,zovshoorol ogvol onoodor barihad ch belen geed l bidnii mongiig heden sar,jileer avch halaacalchihaad toohgui,utasaa ch avahgui yavj bna ,ene tor zasag,ene hot chini ezentei,dargatai yum bgaa biz dee,hurdan shiidej ogooch,ene buhnii ard olon ger buliin amidral suirch bna.
2013-02-17
unen ug:
ene awgaid ergeed ogch bolohgui eee. tor ooriinhoo medeld awaad hohirogchidiig n hohirolgui bolgoson n deer. ene awgai bol yuuch hiij magadgui awgai shuu...
2013-02-16
bi:
ene ulsad uuniig zohitsuulaad ogoh shudraga tushee baihgui boltsiim gjuu. araichdee. Meregjiliin hyanaltiin eronhii gazariinhaniig bugdiiig n hal. ted barilgiig nuhee uhaj bhad n ochij zogsooson bol ingej olon hun hohirohgui bh bsiimoooo....
2013-02-16
hohirogch:
bi ene zaluu shig solongost ajilj olj irsen mongoo ene bairand bas zahialga ogsiimoo. odoo mongooch olj awch chaddaggui henees yaaj hohiroloo baragduulahaa meddegguiee. uugeerch barahgui odoo minii biy chileerheed bdag yaahaa medhee blaaa.....uuniig sonsoj bga hun bnauuu? shudraga yos haanaa bnaa.....
2013-02-16
zochin1:
bat-uul darga ehelsen ajlaa duusgaj ur dung ni ard irgeded heregtei uguujteig ni medruuleh heregtei shd. neg ih saihan yarij showdaj bolooshd. tanii ajliin ur dund ard irged hohiroh yostoi yumu hugjih yostoi yumu? ene bol yalt ch ugui tur zasgiin buruutai uil ajillagaanii 1 tod jishee. buruutai bol hariutslagaa uursen shig uureh heregtei
2013-02-16
zochin:
ene bairand zahialga ogson irgediin buruu bish,Bat-Uulees omno barilgiin salbar iim l baidlaar yavj irsen,gazraa tomruulsan ni gants ene avgai ch bish,mash olon,barag ihenhi ni bgaa,harin ene emegteig l onilson ni ,barag deerelhsen ch yum shig oilgogdoj bna.Mundag ajil hiisen bolj haragdah gesen shownii chini ard engiin yadarsan irged hohiroh yosgui shu.Bat-Uul darga aa,taniig bid nar ard tumendee hairtai,ard tumniihee tald bdag gej demjdeg,odoo harj l baiya,ene humuusiin hohirliig turgen baragduulj ogooch!odor honog ongoroh tusam ene humuusiin mongo yu bolj huvirah ve,shineer oor bairand zahialga ogvol mongo ni hureh uu,herev iim hugatsaand banknaas mongo zeelvel hichneen huviin huu toloh ve gedgiig bodoh heregtei.Araihiij hurimtluulsan hediigee ene kompanid ogchihson,banknaas zeel avchihsan olon humuusiin amidral,huvi zaya hetsuudeed bna shu.
2013-02-16
batvvl darga gazar deer n ochij vzeed irgediig hohiroohgvi gej amalsan odoo amlaltaa heregjvvleh heregtei yadarsan en olon irgen hohiroh esgvi
2013-02-15
batvvl darga shiidver gargaj bolno harin ene olon hvmvvsiin hohiroliig yaj arilgah yum boldoo zahialagch nariin buruu bol bish shvv dee barigdaj baihad holbogdoh gazruud yagaad hynalt taviagvi yum be? ene olon iregdiig asuudaliig tor ooroo hariutsah estoi
2013-02-15
зочин:
Бат-үүл ч ингэж л тэмцэнэ л дээ,зөвшөөрөлгүй барилгууд зөндөө байхад ,юм хийсэн дүр үзүүлэх гэжнэг муу авгайг л барьж авналээ, чааваас.
2013-02-15
ЗОЧИН:
ЯДАРСАН АРД ИРГЭД ЧИНЬ ХУУЛИЙН ЦООРХОЙД ӨРТӨЖ ХОХИРОХ ЕСГҮЙ ЮМАА.ҮҮЛ ДАРГАА АМАЛСАНДАА ХҮРЖ ЭХЭЛСЭН АЖЛАА НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ АМЖИЛТ ХҮСЬЕ.
2013-02-15
Khokhirson khumuust tur uur bair sanal bolgokh kheregtei. Tegeed zasag ter khuuli zurchsun khumuusteigee daraa ni uchir zuigee olokh ni zuv
2013-02-15
Зочин:
энэ эмэгтэй хууль бусаар зөвшөөрөл авсан бол өгсөн хүмүүсийг нь бас нийтэд зарла.
2013-02-15
санал:
зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага нь өөрийн хэвлэл эсвэл вэб сайтдаа тухайн онд зөвшөөрөл авсан барилга объект, барих компанийг нь тодорхой зарлаж мэдэгдэх ёстой ш дээ. хэрэв ингэж ажиллаагүй бол төрийн тухайн байгууллагууд өөрсдөө өөрөө буруутай.
2013-02-15
zahialga ogson humuusiin mongiig ene erdene chimeg abgai bugdiig ni uren taran hiiseh barilga barigdana gedeg bol zovhon humuusiin heden jiliin huleelt hooson goridlogo bolno bizdee uls avsan ni deer
2013-02-14
olon irgediig zalilsan ene abgain uildluudiig odoo tor zasgaas zogsooh tsag ni bolson batuul dargad bayarlaj baina
2013-02-14
зочин:
хурааж аваад улс төсвийн хөрөнгөөр гүйцээж бариад ашиглах нь ашигтай.Харин иргэдийн хохиролыг зөвшөөрөлгүй газар барилга барьж иргдийг хохироосон компаниар төлүүлэх хэрэгтэй.Юуны тулд хууль цаазтай төрт улс билээ.Хууль зөрчсөн ийм үйлдлүүдийг таслан зогсоож дорвитой арга хэмжээ авахгүй бол хууль зөрчигсөд улам л даварсаар байх болно.Үүл даргаа та их ярилаа одоо ажил хэрэг болгох цаг чинь болжээ.Тэгэхгүй бол өөрийн чинь ярьсан олон сайхан зүйлд итгэл алдрах нь байна шүү.
2013-02-14
temuulenbaatar gedeg kompani ulsiin burtgeld baidaggui ene bol zalilan
2013-02-14
тэр хууль дүрмээс гадуур аашилдаг авгайг шоронд хийгээч ээ Даварсан авгай
2013-02-14
Зочин:
энэ эмэгтэй хууль бусаар зөвшөөрөл авсан бол өгсөн хүмүүсийг нь бас нийтэд зарла.
хүн алсан тэнгисийн дэргэдэх зөвшөөрөлгүй барилга болохоор зүв зүгээр.
2013-02-14
Нураа нураа тэгээд зөвшөөрөлгүй барилга барьсан компаниар нураалгаж төлбөрийг нь гаргуул хүний өмнөөс барьчихсан юм шиг татвар төлөгчдөөр төлүүлнэ гэж ярихгүй шүү болохгүй бол тэр хууль зөрчисөн нөхдүүдээр төлүүлэх хэрэгтэй оршин суугчдын зөвшөөрөлгүй барьсан барилгуудыг нурааж төмөр нүүрээ харуулах цаг болсон
2013-02-14
зочин:
Зальтай авгайг шоронд хийгээч...
2013-02-14
mondi:
naad temuulenbaatariin avgai gej yostoi l ediin shulmas bolson huniig bodoh setgelgui hun bdag um bile. naadahiig ny huraan avaad ter olon dutagdaad bgaa tsetserleg bolgood, tusuvlusun tsetserlegiin mungunuus zahialga ugsun zaluusiin mungiig hurdan shiideed gargamaa r umda
2013-02-14
temuulen baataruia ooroo oortoo bitgii bicheed bai zalilan abgai
2013-02-14
Эрхэм хотын даргын хийж буй ажил нь жинхэнэ өөрийн хөдөлмөрөөрөө амьдарч байгаа эгэл жирийн залуучуудын хүсэл эрмэлзлийг үгүй болгож байгаа нь маш их харамсалтай байна. Эхлээд төрийн байгууллагын ажилдаа хайнга хандсан албан тушаалтнуудааар иргэдийн хохирлыг арилгах нь зүйтэй.
2013-02-14
НУРААХААР ХУРААГААД АВСАН НЬ ДЭЭР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ЦАГДААГЫН ТАСАГ ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ ХӨГШИДИЙН ХӨЗӨРИЙН ШАТАРЫН КЛУБ ЦАЙНЫ ГАЗАР ЖИЖИГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦЕХҮҮД ГЭХ МЭТЭЭР УЛС АШИГЛУУЛСАН НЬ ЗҮЙТЭЙ
2013-02-14
hi:
tsagdaad ogooooooo
2013-02-14
batvvl darga shiidver gargaj bolno harin ene olon hvmvvsiin hohiroliig yaj arilgah yum boldoo zahialagch nariin buruu bol bish shvv dee barigdaj baihad holbogdoh gazruud yagaad hynalt taviagvi yum be? ene olon iregdiig asuudaliig tor ooroo hariutsah estoi