
АНУ-ын
“American Airlines” болон “US Airways” компаниуд нэгдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлж байна. Эдгээр компаниуд нь салбартаа хамгийн томд тооцогддог. Дээрх байгууллагуудыг нэгтгэх ажил өчигдөр болж өнгөрсөн бөгөөд удирдлагууд нь уулзалт хийсэн хэмэн ВВС мэдээлэв. Гэхдээ нэгдсэн компанийг хэн удирдахаар болсон эсэх нь хараахан тодорхойгүй байгаа аж.
Өнөөдрөөс албан ёсоор дээрх хоёр компани нэгдэж нэг удирдлагатай болж байгаа гэдгээ зарлав. “American Airlines” компанийн хамгийн гол өрсөлдөгч нь “Delta Airlines” байсан. Харин дээрх хоёр компани нэгдснээр “American Airlines”-ийн хүчин чадал нэмэгдэж хүчирхэгжих болно хэмээн найдаж байгаа. “American Airlines” сүүлийн жилүүдэд дампуурлаа зарлахад тун ч ойрхон байсан. Өнгөрсөн онд дампуурлын эсрэгт тулж хэд хэдэн арга хэмжээ авч байснаараа өнөөг хүртэл тэсч чадсан гэж хэлэхэд болно.
Харин хоёр компани нэгдснээрээ “US Airways”-ынхан 72 хувийг илүү эзэмшиж нэг үгээр хэлбэл компанийг толгойлох болж байгаа аж. Тиймээс компанийн удирдагчаар “US Airways”-ын захирал Дог Паркерийг ажиллах байх гэсэн таамаг гарчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ