Өмнөд Африкийн “Fort Hare” их сургууль үүдээ барив

img

ӨАБНУ-ын Fort Hare” их сургуулийн дотуур байрны төлбөр 90 хувиар нэмэгдэж оюутнууд бослого гаргаснаар тус сургууль үүдээ барихад хүрчээ. Оюутнуудын эвдлэж сүйтгэсэн зүйлсээс учирсан хохирлоос болж ирэх мягмар гариг хүртэл сургууль ажиллахгүй болсон хэмээн  сургуулийн  удирдлагууд хэлж байна. Даваа гаригт сургуулийн дотуур байрны төлбөр нэмэгдсэн тухай мэдсэн. Харин эгдүүцсэн оюутнууд сургуулийн хотхонд ирж гал тавьж, сургуулийн барилга, анги танхимуудыг сүйтгэж эхэлсэн аж. Цагдаа нар уурсан хилэгнэсэн оюутнуудыг зогсоохын тулд аргагүйн эрхэнд хүч хэрэглэсэн хэмээн мэдээлж байгаа. Одоогоор үймээн их тарьсан 21 оюутныг баривчилжээ. Сургуулийн дэд захирал “97 жилийн түүхтэй энэ сургууль руу зэрлэгээр  дайрч гал тавьж, эвдэж сүйтгэсэн энэ балмад үйлдэл гаргасан оюутнуудад хариуцлага тооцно” хэмээн хэлж байна. Түүнчлэн дахин энэ мэт үймээн дэгдээхгүй байх талаас нь харуул хамгаалалтыг чангалж байгаа аж. Хэдийгээр сургуулийн оюутны зөвлөл оюутнуудын санал хүсэлтийг уламжлан аль болох оюутнуудын талд байх ёстой ч энэ удаагийн хэрэг дээр оюутнууд хэтэрхий балмад авир гаргалаа хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ байдал л нь оюутнуудын дургүйцэлтэй тулгарч байна. Сургуулийн оюутны зөвлөлийн гишүүд “Бид дотуур байрны төлбөр нэмэгдсэнтэй холбоотой эсэргүүцлийн жагсаал гаргахаар цугласан ч сүүлдээ энэ зорилго өөрчлөгдөн танхай үйлдэл боллоо” хэмээн харамсангуй өгүүлжээ. “Fort Hare” их сургууль нь Өмнөд Африкийн хамгийн алдартай том сургууль. Тус сургуульд ерөнхийлөгч асан Нельсон Мандела, Роберт Мугабе болон бусад олон алдартнууд суралцаж байсан аж. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ