Укрианд онгоцны ослоор таван хүн амь үрэгдэв

img

Укрианы зүүн нутгийн Донецк хотод зорчигч тээврийн AН-24 онгоц осолдож улмаар  ослын буулт хийх үеэр таван хүн амь насаа алджээ. Харин уг ослоор 22 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Онгоц дотоодын нислэг үйлдэж байсан бөгөөд Хар тэнгисийн Одесс дахь амралтын баазаас хөөрсөн аж. Онгоцонд 40 гаруй хүн зорчиж байжээ. Тэдгээр хүмүүсийн дунд хэд хэдэн улс төрч болон нөлөө бүхий бизнесмэн хүмүүс байсан аж. Зорчигчид хөлбөмбөгийн аваргуудын лигийн тоглолт үзэхээр  явж байсан нь тэр гэнэ. Нислэгийн үеэр онгоцонд гал гарснаас болж Донецкийн онгоцны буудалд ослын буулт  хийх болсон ажээ. Одоогоор ослын шалтгааныг бүрэн тодорхойлоогүй байгаа юм. Гэрчүүдийн ярьж буйгаар онгоцонд хаа нэгтээгээс их өтгөн утаа гарч онгоцыг бүхэлд нь бүрхсэн бөгөөд хүмүүс үймж эхэлсэн байна. Харин аз болоход Донецкийн онгоцны буудал ойрхон байсан  учир учирч болох хохирлоос бага хохирол учирлаа хэмээн албаныхан мэдээлсэн гэв. Уг онгоц хос хөдөлгүүртэй байсан нь ослын буулт хийхэд их сайн нөлөө үзүүлсэн байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
MIAT-iin 4 shirheg An-24-iig O.Natsagdorj, Yo. Enkhtur nar Ukraind, mun 2 shirheg B727 ongotsig UABNU-d uursduu ochij zaraad mungiig ni avch irsen bolson doo???
2013-02-15
Unshigch:
An24 ugaasaa l hos hudulguurtei sh dee. Ongots osoldoj ulmaar osliin buult hiine gej yu baidag yumbe? Osliin buult hiih ueeree osoldloo gedeg yum baigaa biz dee. Bichne gej alaad hayachih yum aa.
2013-02-15