
Нийслэлийн зарим удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлахаар тогтсон юм. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Энэхүү шалгаруулалт ирэх сарын 21-22-нд болох бөгөөд оролцогчдыг энэ сарын 18, 19-нд бүртгэх юм байна.
Дашрамд дуулгахад, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас 16 яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, хэд хэдэн сумын ЗДТГ-ын дарга, мөн аймгуудын төрийн захиргааны байгууллагын хэлтсийн даргын албан тушаалд томилогдох 150 удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаад байгаа юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ