Нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн мэдээ гарлаа

Нийгмийн үзүүлэлт Улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сард 6532 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 6564 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 517 эхээр буюу 8.6 хувь, хүүхдийн тоо 531 хүүхдээр буюу 8.8 хувиар өссөн байна. Энэ хугацаанд нялхсын эндэгдэл 113 болж, өмнөх оны мөн үеийнхээс 8 хүүхэд буюу 7.6 хувь, 1-5 хүртэлх насандаа 23 хүүхэд эндэж, 2 хүүхэд буюу 9.5 хувиар нэмэгджээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 1 дүгээр сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 21.0 мян.хүнээр буюу 36.0 хувиар буурч, харин 2012 оны жилийн эцсийнхээс 4.0 хувь буюу 1435 хүнээр өссөн байна. Нийгмийн даатгалд 2013 оны 1 дүгээр сард 119.8 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 71.3 мянга буюу 59.5 хувь нь аж ахуйн нэгж байгууллагынх, 48.6 мянга буюу 40.5 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 4.2 мянга буюу 3.6 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 2.4 мянга буюу 3.5 хувь, төсөвт байгууллагынх 1.8 мянга буюу 3.8 хувиар өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2013 оны 1 дүгээр сард 47.7 мян.хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 6.0 мян.хүн буюу 11.2 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 693.8 сая төг буюу 24.0 хувиар нэмэгджээ... Халдварт өвчнөөр 2013 оны 1 дүгээр сард 4370 хүн өвчилж, өмнөх оны мөн үеийнхээс 555 хүн буюу 14.5 хувиар нэмэгдлээ. Энэ нь вирүст хепатитаар өвчлөгчдийн тоо 989 хүн буюу 71.7 хувь, цусан суулгаар өвчлөгчдийн тоо 23 хүн буюу 21.4 хувиар буурсан хэдий ч гахайн хавдар өвчнөөр өвчлөгчдийн тоо 866 хүн буюу 4.1 дахин, тэмбүүгээр 268 хүн буюу 74.2 хувь, салхин цэцгээр 257 хүн буюу 74.1 хувь, гонококкт халдвараар 141 хүн буюу 34.6 хувь, сүрьеэгээр өвчлөгчдийн тоо 32 хүн буюу 10.6 хувь өссөнөөс голлон шалтгаалав. Улсын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сард 2327 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 62 хэргээр буюу 2.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (70), нийгмийн аюулгүй байдлын эсрэг (17), аж ахуйн эсрэг (10) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 737 хүн гэмтэж, 134 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 30 буюу 4.2 хувиар өсч, нас барсан хүний тоо 65 буюу 32.7 хувиар буурсан байна.
Макро эдийн засгийн үзүүлэлт Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2013 оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.0 хувиар өслөө. Ерөнхий индекс 2013 оны 1 дүгээр сард өмнөх сарынхаас 1.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувь, тээврийн бүлгийнх 1.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Mөнгөний нийлүүлэлт (M2) 2013 оны 1 дүгээр сарын эцэст 7344.3 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 272.9 тэрбум төг буюу 3.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1196.8 тэрбум төг буюу 19.5 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2013 оны 1 дүгээр сарын эцэст 742.1 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 86.4 тэрбум төг буюу 10.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төг буюу 13.0 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 1 дүгээр сарын эцэст 7142.0 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 151.5 тэрбум төг буюу 2.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1494.4 тэрбум төг буюу 26.5 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2013 оны 1 дүгээр сарын эцэст 105.5 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 5.1 тэрбум төг буюу 4.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 31.7 тэрбум төг буюу 42.9 хувиар өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2013 оны 1 дүгээр сарын эцэст 307.8 тэрбум төг болж, өмнөх сарынхаас 12.7 тэрбум төг буюу 4.3 хувиар өсч, өмнөх оны мөн үеийнхээс 18.9 тэрбум төг буюу 5.8 хувиар буурсан байна. Үнэт цаасны арилжаа 2013 оны 1 дүгээр сард 23 өдөр явагдаж, 4.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдэж, 8.7 сая ш үнэт цаас арилжигдсан байна. Монгол Улс 2013 оны 1 дүгээр сард дэлхийн 91 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 779.7 сая ам.долл, үүнээс экспорт 281.6 сая ам.долл, импорт 498.1 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2012 оны 1 дүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2013 оны 1 дүгээр сард 216.5 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 38.1 сая ам.долл буюу 14.9 хувиар буурчээ. Үүнд импортын өсөлт экспортынхоос 16.5 пунктээр буурсан байгаа нь нөлөөлжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 44.6 сая ам.долл буюу 6.1 хувь, үүний дотор экспортын хэмжээ 41.3 сая ам.долл буюу 17.2 хувь, импортын хэмжээ 3.3 сая ам.долл буюу 0.7 хувиар өсчээ. Экспортын 97.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.
Эдийн засгийн салбарын үзүүлэлт Том малын зүй бус хорогдол 2013 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд 72.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 49.4 мянган толгой буюу 2.2 дахин нэмэгдсэн байна. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр авч үзэхэд адуу 3.8 мянга, үхэр 7.6 мянга, тэмээ 56, хонь 25.9 мянга, ямаа 34.8 мянга байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны 1 дүгээр сард 184.7 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 25.7 тэрбум төг буюу 16.1 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд газрын тос, төмрийн хүдэр, цайрын баяжмал, нүүрс, алт зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 14.9-84.5 хувь, шингэн сүү, талх, хивс, жүүс, шар айраг, сүлжмэл эдлэл, нарийн боов, тамхи зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5 хувиас 37.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Төмөр замын тээврээр 2013 оны 1 дүгээр сард 1664.2 мян.т ачаа, давхардсан тоогоор 315.8 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 51.5 мян.т буюу 3.0 хувиар буурч, зорчигчдын тоо 18.6 мян.хүн буюу 6.3 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр mөмөр замын тээврийн салбарын орлого 2013 оны 1 дүгээр сард 31.9 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.2 тэрбум төг буюу 11.6 хувиар буурчээ. Агаарын тээврээр 2013 оны 1 дүгээр сард 290.6 т ачаа, давхардсан тоогоор 59.2 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 11.7 т буюу 3.9 хувиар буурч, зорчигчдын тоо 13.0 мян.хүн буюу 28.1 хувиар өсчээ. Тээсэн ачаа, зорчигчдын тоо өссөнөөр агаарын тээврийн салбарын орлого 2013 оны 1 дүгээр сард 17.4 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.2 тэрбум төг буюу 22.4 хувиар өсчээ. Аюулт үзэгдэл, осол 2013 оны 1 дүгээр сард 452 удаа гарсны улмаас 5 хүн амь насаа алдаж, 0.2 мянган толгой мал, амьтан хорогджээ. Энэ оны 1 дүгээр сард объектын түймэр 428 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин, 3.5-аас дээш магнитудын газар хөдлөлт тус бүр 9 удаа, гол, нуурын усанд хүн унасан осол 3 удаа, химийн хорт бодисын алдагдалтай холбоотой ослын дуудлага 2 удаа, малын гоц халдварт цэцэг өвчин 1 удаа бүртгэгджээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас 3.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Өмнөх оны мөн үеийнхээс аюулт үзэгдэл, ослын тохиолдол 109-өөр нэмэгдэж, амь насаа алдсан хүний тоо 8-аар буурав. Ус, цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр хамгийн их хур тунадас 2013 оны 1 дүгээр сард Хэнтий аймгийн Баян-Овоо суманд орж 8.5 мм-т хүрчээ. Энэ оны 1 дүгээр сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд хамгийн их температур 6.7 хэм, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хамгийн бага температур -47.2 хэм байлаа. Салхины хурд Баян-Өлгий аймгийн Өлгий, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 24 м/с хүрчээ. Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2013 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Баруун дөрвөн замын орчимд 31 удаа, 13-р хороолол орчимд 30 удаа, Хархорин захын орчимд 28 удаа, 32-ын тойрог орчимд 26 удаа, Офицеруудын ордон орчимд 22 удаа, 1-р хороолол орчимд 15 удаа, хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж 32-ын тойрог орчимд 31 удаа, Баруун дөрвөн зам, 13-р хороолол орчимд тус бүр 30 удаа, Хархорин захын орчимд 29 удаа, Офицеруудын ордон орчимд 25 удаа, 1-р хороолол орчимд 20 удаа, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж 32-ын тойрог орчимд 2 удаа, Баруун дөрвөн замын орчимд 1 удаа, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн зам, 32-ын тойрог орчимд тус бүр 30 удаа, 13-р хороолол, Хархорин захын орчимд тус бүр 29 удаа, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж Баруун дөрвөн замын орчимд 25 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэм хэмжээнээс давсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ