Үндэсний хоолны өдөрлөг болов

img

Болгар Улсын Благоевград хотноо байрладаг Америкийн их сургуульд суралцаж буй 10 гаруй орны оюутнуудын дунд үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулагдаж, оюутнууд өөрийн орны үндэсний хоолны онцлог, хийх арга, түүхийн талаар товч танилцуулж, урлагийн үзүүлбэр үзүүлэв. Тус сургуульд суралцдаг 50 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд Болгар Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас оюутнуудтай хамтран монгол ахуй, соёл, бэлэг дурсгалын холбогдолтой зүйлсээр үзэсгэлэн гаргаж үзүүллээ. Мөн оюутнууд орчин цагийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл хийж, өөрсдөө хийж бэлтгэсэн хийсэн үндэсний хоолны амталгаа зохион байгууллаа хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ