В.Путин: Олон нийтийн өмнөөс ярих монополь эрх хэнд ч байхгүй

img

Хүн бүр үг хэлэх эрх чөлөөтэй байх ёстой, гэхдээ Оросын бүх иргэний өмнөөс ярих, “үзэн ядалт тараах, нийгэм болон улс орныг савлуулж, улмаар манай олон сая иргэний амь нас, сайн сайхан,  амгалан тайван байдалд заналхийлэх эрх хэнд ч байхгүй” гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. “Нийт оросын нийгмийн өмнөөс ярих монополь эрх хэнд ч, тэр тусмаа  гаднаас удирдаж, санхүүжүүлж байдаг байгууллагуудад ч байхгүй” гэж түүний хэлснийг Интерфакс агентлаг иш татан дурджээ. Орост болж буй үйл явдлыг хариуцах чадвартай иргэний төлөвшиж буй нийгэм улс оронд бүрдэж, хүмүүс өөрийн байр суурийг бусдад мэдэгдэн, улс төрийн шинэ хүчин байгуулах боломжийг олонтоо ашиглаж байна гэж төрийн тэргүүн онцлон дурджээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cvxee:
Turiin xar xairtsag gej ene dee. Ulsiin erx ashig buxnees iluu. Elbegee ta ingej Putinaas jishee awaach. Awilgalchdiig nam dar.
2013-02-16
bi:
Ard tumen, ard tumen tegej husch bn geed bahiraad baidag manai uls turchdud unshuulmaar yum bn.
2013-02-15
he he zuvhun miniih geed baigaa umuu daa
2013-02-15
fark yoa pumin
2013-02-15