Монгол Улс мэдэгдэл гаргав

img

БНАСАУ газар дор цөмийн туршилтыг амжилттай явууллаа гэж тус улсын KCNA агентлагаас энэ сарын 13-ны өдөр мэдээлсэн юм. Энэхүү цөмийн туршилтыг хийсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн болгоомжлол, анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин газар доорхи цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна. БНАСАУ –ын энэхүү алхам нь Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай юм. Монгол Улс нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө уламжлалт байр сууриа нотлон, Умард Солонгосын цөмийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг мэдэгдэхийн зэрэгцээ хурцадмал байдлыг цаашид дэвэргэх аливаа алхам хийхгүй байх, асуудалд хүлээцтэй хандахыг холбогдогч бүх талуудад уриалж байна” хэмээн дурьдсан байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Burkhadiin nairand chutguriin suudal UGUI gej. Duugui l hadj baihgui dee.
2013-02-16
кккк жижиг монголыг няслах байлгүй
2013-02-15
ss:
avch heleltseh bolov uudaa
2013-02-15