ХОМ-ийн хугацаа дуусна
Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагч жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстой юм. Эл журмын дагуу Авлигатай тэмцэх газарт төрийн албаныхан хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх хугацаа өнөөдөр 17.00 цагт дуусгавар болно.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 47 гаруй мянган мэдүүлэг гаргагчийн 95 орчим хувь нь мэдүүлгээ бүртгүүлээд байгаа аж. Хэрэв тогтсон хугацаанд төрийн албан хаагчид санаатай болон санамсаргүй байдлаар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцох ёстой.
Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн арвангуравдугаар зүйлийн 13.5-д зааснаар “Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй, эсхүл санаатай худал мэдүүлсэн тохиолдолд түүнийг албан тушаалаас нь огцруулах, түтгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэсэн заалт бий.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ