Дахин төлөвлөлт хийх газарт өмчлөх эрх шилжүүлэхийг түр зогсооно

img

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголын төслийг УИХ намрын чуулганы отгон хуралдаанаараа баталсан билээ. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан  дахин төлөвлөлт хийх гэр хороолол буюу  нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5,6,7-р хороо Ханын материал орчим, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаагийн 58-р сургууль, Чингэлтэй дүүргийн  12,15-р хороо 72-р сургууль, 7-р хороо МҮОНРТ-ийн орчим, Баянзүрх дүүргийн 7-р хороо Цэргийн их сургууль,12-р хорооны Амгалан орчимын гээд нийт 12  байршилд бүтээн байгуулалтын ажил энэ дөрөвдүгээр сард эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай А/99 дугаар захирамжийг гаргажээ. Энэхүү захирамжинд, Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 12 байршлын нэгж талбарт хамрагдсан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т тус тус даалгасан байна. Улмаар тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад даалгажээ. Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршлын талбайд хамрагдсан иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг нийслэлийн Улсын бүртгэлийн газар /С.Содномдорж/-т , дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

temka:
Ene ih zuv chuhal sanaa shuu Bat-Uul dargaa. Tand ajliin amjilt husej baina. Ard tumen mini odoo hotoo hugjuuleh tcag ni bolloo shuu dee. Urgeljiin umhii samhai unertsen gazar baisnaas zasgaasaa uguh gej baigaa oron suutsaa avaad bayarlaldaa ch. Adilhan l hurungu biz dee. Ene muu heleed baigaa humuus bodoj yarih heregtei. Zugeer l ajliig ni hiilge. Bitgii tamiin togoo shig amidartsgaa.
2013-02-19
эрхэмбаатар:
энэ чинь ард иргэдийнхээ эрх ашигийг боогдуулад байгаан биш үү өөрийнх нь эзэмшсэн газар юм чинь зарна уу байна уу өөрсдөө мэдийшдээ зайлшгүй шаардлага гараад газраа зарах мөнгөний хэрэг гаруул яахуу
2013-02-17
oyunaa bz duureg:
shuud deerem hiih geed bgan bish uu
2013-02-16
ene talaar iluu todorhoi medeelel uguhgui bol ard irged buruu oilgolt avaad ashig honjoo haigch busarmag etgeeduuded mehluuleh ayultai. todorhoi medeelel zurag tusul plan zergiig ni delegrengui tavih bolomjtoi yu...
2013-02-16
olon niitiin erh ashig gej bas baih heregtei. za er ni ahin tuluvlult gedeg mash zuv zuil duraaraa hashaa hatgaad ar uvriin haalgaar gazartai bolson ulsuud ch bas zunduu bgaa erthen juramlah heregtei tegehgui bol shambaaraldaj buuchaad hogtoigoo hutgaldsaar hol yavahgui tahin tuluvlultiig mash nariin tuluvluh heregtei shuu amjilt husii.
2013-02-16
Ням-осор:
Газарт оруулах биш дэд бүтэц цэвэр бохир дулааныг тавиж өгнө гэсэн биш билүү Бат-үүл даргаа
2013-02-15
dd:
shuud huccheer huduu ruun huuj yavuul. davarsan yumnuud hotod ireed horiotoi gazar buugaad, deer ni ulsaas mungu nehne genee.
2013-02-15
За тээр . Одоо наадуул чинь хүчээр газрыг чинь үнэгүйдүүлж булааж авахаар шийджээ.
2013-02-15
Сэтгэгдэл:
Газарт оруулах биш дэд бүтэцийг нь л хангаж өгөх хэрэгтэй юм байгаам даа
2013-02-15
Болдоо:
Нилээд хэдэн айлын амьдрал газарт орох нь дээ...
2013-02-15