БНАСАУ-ын цөмийн туршилттай холбоотой мэдэгдэл гаргалаа

img

БНАСАУ газар доорхи цөмийн туршилт хийсэн нь Монголд  мэдрэгдсэн тухай мэдээлэл сүүлийн үед сонин хэвлэлээр гарч эхэлсэн юм. Уг цөмийн туршилттай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд "БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн болгоомжлол, анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин газар доорхи цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсаж байна.

БНАСАУ – ын энэхүү алхам нь Зүүн хойд Азийн бүс нутгийн төдийгүй олон улсын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой үр дагавартай юм.

Монгол Улс нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө уламжлалт байр сууриа нотлон, Умард Солонгосын цөмийн асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх ёстойг мэдэгдэхийн зэрэгцээ хурцадмал байдлыг цаашид дэвэргэх аливаа алхам хийхгүй байх, асуудалд хүлээцтэй хандахыг холбогдогч бүх талуудад уриалж байна" хэмээн дурджээ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sarand nohoi hutsahiin ulger
2013-02-16
DUUGUI L BAI L DAA ....HIREE MED UTAAGAA BAGASAGA ZA
2013-02-15
otgoo:
za mglch yuuwdee ail ujee mgliig gaimshig bologchood naad utaagaar chine mongon us chine mgliig urgiin gajigtai bolgood udaj baihad ene elbegee batuul enkhbayariin hiisen hereguud shuu dee ed nar mgld tsomiin bombogoo turshaad ur dungiin holoos haraadal suuj bna dag
2013-02-15
Юуууун Хөөөрхөн мэдэгдэл хийдгийн! хахаха Хятадын хойно орж нуугдаж байснаа, Хятад ах нь үг хэлсэн чинь хойноос нь бас дуугүй байхгүй байнаа, Ер нь бол ийм юманд дуугүй л байсан нь дээр байх шүү манай улсын хувьд бол. Манай Сүхээ ах дээр нэг цөмийн хошуу унахад л монгол улс маань Чулуун зэвсгийн үедээ очих байх шүү хө. Хятад ах ч баярлах нь дамжиггүй юм.
2013-02-15