Засгийн газар Ахмадын холбоотой гэрээ байгуулав

img

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголын Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан нар хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Уг гэрээ нь Ахмад настны талаарх төрийн бодлогыг шинэчлэх, тэдний нийгэм, аж байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, нийгмийн хамгааллын хуулийг боловсронгуй болгох санал боловсруулахад Засгийн газар Монголын Ахмадын чөлөөт холбоотой хамтран ажиллахад чиглэгдэж байгаа юм.

 Шинэчлэлийн Засгийн газар, Ахмадын чөлөөт холбооны хамтын ажиллагааны явцад ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ахмадын байгууллагад өгсөн хандив, тусламжийг орлогын албан татвараас чөлөөлөх асуудлын эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон чухал асуудалд анхаарч, ажиллах юм. Дээрх асуудлуудаас гадна ахмад настны нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдэд дэмжлэг үзүүлэх талаар гэрээнд тусгагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цээгий:
болж дэээээээээээээээээ
2013-03-26
Baasan awgai tsarailag bolchoo yuu da Altanhuyag 1 gowhiin bgaa bizdee
2013-02-18
зочин:
ахмадын бүх байгууллагын төлөөлтэй гэрээ байгуулсан бол зүгээр байждээ. үе үе Алтанхуяг тэнэгтэх юмдаа.
2013-02-16
зочин:
Баасангаас өөр ахмадыг төлөөлөх байгууллага хүн олдоогүй л юм байх даа.Монголын ахмадууд ч үнэлэгдэхээ байж дээ.Баасан 300 гишүүнтэй гэсэн байсан 300 000 гишүүнтэй,30000 гишүүнтэй ахмадын байгууллагууд олон байхад энэ ч нүдээ олсонгүй дээ
2013-02-15
zochin:
Baasan chini 46 nastai gesen biz de. Topmodel Odgereltei nasaar chatsuu gesen. Yamar umniih ni ahmad baidag um be
2013-02-15
baasan avgai uned orj
2013-02-15