Бөхийн төрлийг 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай шийдвэрийг буруушааж байна

img

2013 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Швейцар улсын Лозанн хотод ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаан болж 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт оруулах спортын төрлүүд, олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах спортын төрлүүдийн асуудлыг хэлэлцэн санал хураалт явуулжээ. Уг санал хураалтаар 2020 оны Зуны олимпийн наадамд хөнгөн атлетик, сонгодог завины спорт, бадминтон, сагсан бөмбөг, бокс, байдарк завины спорт, дугуйн спорт, каноэ, морин спорт, туялзуур, хөлбөмбөг, гимнастик, хүнд атлетик, гандбол, зүлэгний хоккей, жудо, орчин үеийн таван төрөлт, усан сэлэлт, тэквондо, одон бөмбөг, ширээний одон бөмбөг, буудлага, байт харваа, триатлон, далбаат зивины спорт, гар бөмбөгийн гэсэн спортын үндсэн 20 төрлийг оруулахаар болжээ. ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас бөхийн спортыг бейсбол буюу софтболом, каратэ, роллер-спорт, хадны авиралт, сквош, вейкбординг, ушу зэрэг олимпийн бус төрөлд хамааруулж энэ оны тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох Гүйцэтгэх хорооны хуралдаанаар дээр дурдсан 8 спортын төрлөөс аль нэгийг нь сонгож 20020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт нэмэлт төрлөөр оролцуулах шийдвэр гаргажээ. Спортын төрөл бүрийг дэлхийд тархсан байдал, хичээллэгчдийн тоо, тэмцээнийг үзэгчдийн тоо, хэдэн тив, орны тамирчин уг спортоор олимпийн медаль хүртэж байгаа зэрэг 30 үзүүлэлтээр шалгаруулж дээрх шийдвэрийг гаргасан гэж ОУОХ-ны Гүйцэтгэх хорооноос тайлбар хийжээ. ОУОХ нь тухайн Зуны олимпийн наадам болохоос 7 жилийн өмнө уг наадмын хөтөлбөрт оруулах спортын төрлүүдийг эцэслэн шийдвэрлэдэг ажээ. ОУОХ нь тухай бүр аль нэг спортын төрлийг олимпийн наадмын хөтөлбөрөөс хасдаг уламжлалтай болоод байгаа ажээ. Энэ удаад нь бөхийн спорт хасах спорт нь болсон бололтой. ОУОХ нь энэ оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо хуралдаж 2020 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотыг зарлахаас гадна уг олимпийн наадмын хөтөлбөрт багтах спортын төрлүүдийг эцэслэн тогтох юм байна. 2020 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахын төлөө Испани улсын Мадрид, Турк улсын Стамбул, Япон улсын Токио гэсэн 3 хот тунаж үлдээд байгаа билээ. Турк, Япон улс эрх авч чадвал эдгээр орнуудад бөхийн спорт өндөр хөгжсөн, үзэгчид олонтой гэдэг үзүүлэлтээр бөхийн спорт 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрт багтах магадлал өндөр байна. Анхны олимпийн наадмын 5 төрлийн нэг болох бөхийн спортыг Зуны олимпийн наадмын төрлөөс хасах тухай урьдчилсан шийдвэрийг дэлхийн олон оронд дургүйцэн хүлээн авч эсэргүүцлээ илэрхийлж байна. ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны дараа Олон улсын бөхийн төрлүүдийн холбоо-ФИЛА-гийн ерөнхийлөгч Р.Мартинэтти дэлхийн бөхийн хамтын нийгэмлэгт хандан илгээлт гаргаж уг илгээлтдээ “Манай эх дэлхийд амьдран сууж байгаа дийлэнх ард түмнүүдийн соёлын чухал хэсэг болж байгаа эртний, эр зоригийн спортын төрлийг дэмжихээс ОУОХ-ны Гүйцэтгэх хороо татгалзаж байгаа шалтагууд нь миний санаад багтахгүй байна. Сүүлийн жилүүдэд бид бөхийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар маш их зүйл хийж түүний үр дүнд томоохон тэмцээнүүдэд спортын ордон, танхим үзэгчдээр пиг дүүрдэг болж бөхийн спортоор хичээллэгчдийн газар зүй улам тэлж Лондонгийн олимпийн наадмаас 25 орны бөхчүүд медаль зүүлээ. Эдүүгээ дэлхийн 180 гаруй оронд бөхийн спорт хөгжиж бөхийн спортын дэлхийн газрын зурагт Африк, Латынь Америк гэсэн шинэ тивүүд бий болоод байна.” гэж онцлон дурджээ. Оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч М.Мамиашвили “Ийм шийдвэр гарсанд би маш их зэвүүцэж байна. ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа тухай мэдээллийг би бараг сарын өмнө авч ФИЛА-гийн ерөнхийлөгч Р.Мартинеттид дуулгасан төдийгүй уг асуудлыг хэлэлцэх асуудлыг жагсаалтаас хасах талаар шаардлагатай арга хэмжээ авахыг түүнээс шаардсан. Гэвч тодорхой арга хэмжээ авсангүй. Тийм учраас ФИЛА-гийн ерөнхийлөгч Р.Мартинеттигийн албан тушаалдаа таарч тэнцэж байгаа тухай асуудлыг гаргаж тавина. Лондонгийн олимпийн наадамд оросын тамирчид нийт 24 алтан медаль авсны 4-ийг бөхчүүд авсан билээ.” гэж мэдэгдлээ. Ираны үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Мухаммад Али-Абади мэдэгдэл гаргаж “Бөх бол манай улсад хамгийн өргөн дэлгэрсэн спортын төрөл юм. Бөхийн спортыг олимпийн төрлөөс хасвал иран улсын спортод маш хүчтэй цохилт болно, иймд бөхийн спортыг олимпийн төрөл хэвээр үлдээхийн төлөө бид тэмцэх болно. Лондонгийн олимпийн наадамд иранчууд бөхийн төрлөөр гурван алт, тус бүр хоёр мөнгө, хүрэл медаль авсан.” гэжээ. Бөхийн төрлийг 2020 оны Зуны олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах тухай ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдааны шийдвэрийг монголын бөхийн хорхойтнууд буруушааж энэ оны тавдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох Гүйцэтгэх хорооны хуралдаанаар зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. ФИЛА-гаас тус холбооны Товчооны хуралдааныг энэ хоёрдугаар сарын 14-ны өдөр Тайланд улсын Паттая хотод яаралтай хийхээр товложээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

YAMARCH SONIRXOLGVI BOLOOD BAIGAA BOXIIG XUUCHIN SHIG 3 MINYTAAR 3 VE BARILDDAG BOLGOMOOR YUM
2013-02-18
bar:
ulsaa bodvol yadaj gants medali zulgah bh gej bodoh yum naranbaatar metig bodohoor uur hureh yum ene hariutssan said, ajild tomiluulsan eronhilogch nar hij bui ajli ni zov gej boddog yum bh daa ene nohrig solij shudarga chadvartai hun taviachee esvel sportin tov ordon huvid garsan yumuu
2013-02-16
hassan ch yahav dee tiim ch sonirholtoi sport bish shuu dee
2013-02-16
durmee uurchil 6 3
2013-02-15
khas khas manaikhan medali awakh bish
2013-02-15
Bitgii surjigntsgeegeed bai!!!!!
2013-02-15