
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сенатын танхимд тавьсан илтгэл дээрээ өөрийн улсад тулгарч буй асуудлуудын талаар ярьсан. Үүнд улсынхаа эдийн засаг, цагаачлал, иргэншлийн асуудал болон Афганы цэргийн ажиллагааны талаар нэлээд дэлгэрэнгүй тусгажээ.
Ингэхдээ тэрбээр ирэх жилд Афганистанд алба хааж байгаа 34 мянган цэргээ татахаар болсон тухайгаа албан ёсоор зарласан байна. Одоогийн байдалаар Афганд АНУ-ын 66 мянган цэрэг алба хааж байгаа. Тэдгээрийн тал орчим хувь нь ирэх жил гэртээ ирцгээх юм. Иргэдийн дунд явуулсан санал хураалтаар нийт иргэдийн 80 хувь нь Афганы дайныг дуусгах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Үүнээс өмнө өнгөрсөн сард Нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай нар уулзаж цэргээ татах хэлэлцээрт хүрсэн. Цэргээ эргүүлэн татах ажиллагаа ирэх оны эхний хагаст буюу дараа жилийн өдийд эхлэх юм байна.
АНУ цэргээ Афганаас гаргахаар болж байгаад афганчууд баяртай байгаагаа илэрхийлсэн. Дайн дуусч байгаагаас гадна олон жил гэртээ харилгүй тулалдаж байгаа цэргүүд нутаг буцах гэж байгаад баяртай байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ