
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчдог байсан хуучин үнэмлэхээр ирэх сарын 01-нээс эхлэн нийтийн тээврээр зорчихгүй болж байна.
Уир нь Нийслэлийн тээврийн газраас тус үнэмлэх олгох ажлыг Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газрын А\08 тоот тушаалын дагуу шинэчилсэн үнэмлэхийн загварыг баталжээ.
Нийслэлийн халамж үйлчилгээний газраас энэ загварын дагуу шинэчилсэн үнэмлэхийг дээрх иргэд энэ сарын 04-нөөс олгож эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-ний өдрийн хооронд шинэ үнэмлэхээ авах ёстой юм. Энэхүү шинэчилсэн үнэмлэхийн нууцлал нь зүүн доод буландаа 15 мм-ийн наадаг глограмм нууцлал бүхий хороодын мэргэжилтнүүдийн дардастай байх бөгөөд 105 мм х 59 мм-ийн хэмжээтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс хамааран өнгө болон ялгаатай сериал дугаарлалтай юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ