
НАТО-гийн агаарын дайралт Афганистаны Кунар мужийн Шегал дүүрэгт болжээ. Энэ дайралтад энгийн 10 хүн амиа алджээ. Тэдний дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. Мөн цөөн тооны оршин суугч шархаджээ. Харин НАТО-гоос орон нутгийн оршин суугчид амь үрэгдсэн тухай мэдээллийг хүлээн аваад хэрэг явдлыг шалгаж байгаа аж. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай уг хэрэгт мөрдөн байцаалт явуулахыг хүсч, агаарын дайралтыг буруушаажээ. Ерөнхийлөгч Хамид Карзай энгийн иргэд амь үрэгдсээр буйг эсэргүүцсэн мэдэгдэл удаа дараа хийж байсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргасан мэдэгдэлд “Терроризмийн эсрэг дайн тэмцэл нь Афганистаны энгийн иргэдийн аж төрдөг тосгод, сууринд өрнөх ёсгүй” хэмээсэн байна.
Агаарын цохилт нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ирэх оны эхээр Афганистан дахь 66 мянган цэргийн бие бүрэлдэхүүний тоог тал хувиар цөөлнө гэсэн мэдээллээс хойш хэдхэн цагийн дараа болсон юм.Түүнчлэн энэ халдлагын үеэр талибанчуудын гурван ч удирдагч амь үрэгдсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тараад байна. Энэ талаар Афганы эрх баригчид “Байшин дотор амь үрэгдсэн хүмүүс нь талибанчуудын удирдагчдын гэр бүлийн гишүүд байж болзошгүй” гэсэн мэдэгдэл хийжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ