Шадар сайд стандартын улсын үзлэгийн дүнг хэлэлцүүллээ

img

Аливаа улс орны  стандартчиллын тогтолцоо, чиг  хандлага нь нийгэм эдийн засгийн хөгжилтэйгээ хэрхэн уялдаж, стандартууд нь хөгжилтэй орнуудын жишигтэй хэрхэн нийцэж байгаа зэрэг үзүүлэлтээс тухайн орны хөгжлийг тодорхойлж болдог аж. Манай  улсад нийтдээ 6200 гаруй стандарт мөрдөгддөг байна. Нийт стандартын шинжлэх ухааны техникийн түвшинг тогтоох үзлэгийг  улсын хэмжээнд  өнгөрсөн оны 12 сарын 15-наас 2 дугаар сарын 8-ны өдөр хүртэлх богино хугацаанд зохион байгуулж, өнөөдөр төв комисс дүнгээ хэлэлцүүллээ. Үзлэгт хамрагдсан нийт стандартын 44,5 хувь буюу 2762 стандартын  шинжлэх ухааны техникийн өнөөгийн түвшин  олон улс, бүс нутаг, гадаад орны түвшинд хүрсэн бол 1821  стандартыг дахин  шинэчлэх, 833  стандартыг шинээр боловсруулах үндэслэлийг тусгасан жагсаалтыг гаргасан байна. Үзлэгийн төв комисс 23 хүний бүрэлдэхүүнтэй гишүүд нь салбар яамдын төрийн нарийн бичгийн дарга  болон мэргэжлийн холбоод төрийн бус байгууллагыг төлөөлсөн 52 салбар комиссоос бүрдсэн 600 гаруй мэргэжилтнүүд ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ