
Өнөөдөр 10.30 цагт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Драгон төвийн урд зам дээр “Цахилгаан тээвэр” компанийн Daеwoo маркийн 75-16 УБЧ дугаарын автомашины жолооч Г нь зам хөндлөн гарч явсан 29 настай С -ийг мөргөж амь насыг нь хохироож, 3 настай С-ийг хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тухайн үед талийгаач гарцгүй газраар гарч явсан хэмээн эх сурвалж өгүүлсэн бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алдсан байна. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа аж. Уг ослыг Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэл, мөрдөн байцаах хэлтэст шалгаж байгаа ба жолооч болон явган зорчигч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ