
Монголын залуучуудын холбооноос авлига, хээл хахуултай тэмцэх зорилгоор “Авлигагүй орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уг төсөлд оролцох барилгын компаниудын дунд тендер зарласан бөгөөд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд саналаа өгч эхэлсэн гэнэ. Уг төслийг хэрэгжүүлсэнээр орон сууцны үнэ авилгагүйгээр хэрхэн өөрчлөгдөж болохыг анх удаа телевизийн реалити нэвтрүүлэг зохион байгуулах замаар олон нийтэд харуулах, жишиг тогтоох, тодорхой тооны залуучуудыг хямд орон сууцаар хангах мөн барилгын салбарт шинээр орж ирж байгаа залуу компаниудыг дэмжих зорилготой аж. Энэхүү төслийг Монголын залуучуудын холбоо, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамтай хамтарч зохион байгуулж байгаа юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ