Далайд осолдсон хөлөг онгоцыг эрэгт авчирлаа

img

Энэ сарын 10-нд Мексикийн булангаас хөдөлсөн 4227 зорчигчтой “Carnival Triumph” аяллын хөлөг онгоцны хөдөлгүүрийн хэсэгт гал гарсны улмаас хөлөг онгоц аяллаа үргэлжүүлж чадахгүйд хүрээд байсан. Онгоцонд явсан хүмүүсийн 3000 гаруй нь зорчигч бусад нь үйлчилгээний ажилтнууд байсан аж. Осол өнгөрөгч ням гаригт гарсан бөгөөд хөдөлгүүр нь ажиллагаагүй болж далайн дунд гацсан хөлөг онгоцыг дөрөв хоногийн дараа хоёр чиргүүл онгоцоор чирсээр АНУ-ын Алабама мужийн Мобил боомтод авчирсан байна. Ослын улмаас онгоц бүхэлдээ гэрэл, цахилгаангүй болж, ариун цэврийн өрөө ч ажиллагаагүй болсноос ихээхэн хүндрэл үүссэн аж. Түүнчлэн хүнс нь дууссан тул өлсч, цангасан тухайгаа хэлжээ. Мобил хотын аврах албаныхны зүгээс “Carnival Triumph”  хөлөг онгоцыг боомтод ирсний дараа зорчигчдыг тусгай автобусаар зөөж, халуун хоол хүнс, дулаан хучлагаар хангасан юм. Харин тус хөлгийг эзэмшдэг “Carnival” компанийн зүгээс зоригчдын аяллын тав тухыг алдагдуулж, амь насыг нь эрсдэлд учруулсныхаа төлөө хөлөг онгоцны аяллын тасалбарын мөнгөн дээр нэмэлт 500 ам.долларын нөхөн төлбөр өгч, цаашид тус компанийн хөлөг онгоцоор аялахдаа хөнгөлөлт эдлүүлэхээр болсон байна. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ