
Өчигдөр Сирийн сөрөг хүчний удирдагч Моаз аль Хатиб Москва хотноо айлчлан очсон тухай “The Guardian” уламжилж байна. Түүнийг Москва хотод ирэх үеэр Оросын Гадаад харилцааны сайдын төлөөлөгч Михайл Богданов угтан авчээ. Сирийн сөрөг хүчний удирдагчийн энэ айлчлал төлөвлөсөн хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Төлөвлөгөө ёсоор тэрбээр энэ хугацаанаас хоёроос гурван долоо хоногийн дараа Орос улсад айлчлах ёстой байсан ажээ.
Оросын талд ноён Моаз аль Хатибын гэнэтийн айлчлалын талаархи мэдээлэл ирээгүй байснаас бэлтгэл муутай хүлээн авсан хэмээн Оросын “Риа Новости” агентлаг мэдээлж байна.
Сөрөг хүчний удирдагч Моаз аль Хатиб тус улсад ирсэн даруйдаа гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзсан байна. Мэдээж хэрэг хоёр улсын хоорондын харилцааны талаар яриа хэлэлцээ өрнөсөн нь гарцаагүй. Гэхдээ уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан ирүүлээгүй байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ