
Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн баруун, говийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 21-26 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 14-16 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ