
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал, Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай, “Амгалан дулааны станц” барих тухай, Сангийн яамны бүтцийн тухай хэлэлцэнэ.
Мөн шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай Уул уурхайн сайд Д.Ганхуяг танилцуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ