Гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд 654 хүн амиа алджээ

img

Анхан шатны шүүхүүд өнгөрсөн онд 10672 хүнд холбогдох 7065 эрүүгийн хэрэг хүлээн авч, 851 хүнд холбогдох 472 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 20 хүнд холбогдох 12  хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 522 хүнд, цагаатгах тогтоолоор 219 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8324 хүнд холбогдох 6161 хэргийг таслан шийдвэрлэжээ. Өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 4,8 хувиар, ял шийтгүүлэгчид 1,4 хувиар өссөн байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Дорнод, Дорноговь, Булган, Увс, Дархан-Уул, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Ховд аймагт 1,7-31,6  хувиар буурч, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Нийслэл, Говьсүмбэр, Өмнөговь, Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай, Завхан аймагт  3,7-57,7 хувиар нэмэгджээ. Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 259 гэмт хэрэгт 262, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах 287 гэмт хэрэгт 288, бусдын эд хөрөнгийг хулгайлах 1281 гэмт хэрэгт 2191, танхайрах 819 гэмт хэрэгт 1172, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх 223 гэмт хэрэгт 464, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 966 гэмт хэрэгт 966, албан тушаалын 16 гэмт хэрэгт 36, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 37 гэмт хэрэгт 77 хүн тус тус ял шийтгүүлсэн байна. Ял шийтгүүлэгчдийн  дотор насанд хүрээгүй хүн 570, эмэгтэйчүүд 726, гадаадын харьяат 39, урьд ял шийтгүүлсэн 1544, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1498, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1717, ажил сургуульгүй хүмүүс 5471 байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 21 тэрбум 982 сая төгрөгийн  эд хөрөнгийн хохирол учирч, 654 хүний амь хохирч, 2963  хүний биед (хүнд, хүндэвтэр, хөнгөн) гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн 77,6 хувьд хорих, 5,8 хувьд албадан ажил хийлгэх, 11,7 хувьд баривчлах, насанд хүрээгүй 132 этгээдэд буюу 1,6 хувьд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авчээ. Мөн 3,2 хувь буюу 272 хүнийг   1 тэрбум 317  сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 2691 хүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлсэн нь хорих ял шийтгүүлэгчдийн 41,7 хувь нь болж байгаа аж. Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 2275  хэрэг хүлээн авснаас 2168 хэргийг хянан шийдвэрлэжээ. 52 хэргийн хувьд эрх бүхий этгээд гаргасан гомдол, эсэргүүцлээсээ татгалзан буцаан авсан аж. Хяналтын шатны журмаар эрүүгийн 1049 хэрэг хүлээн авснаас 859  хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний 370 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Үүний 355 нь цагаатгалын хэрэг. Нийт 859  хэргийг хянаж, хариу өгчээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2222:
Шүүхүүд гэмт хэргийн талаар нийтэд мэдээлэхдээ тийм хэрэг төдөн хувь өссөн гэхээсээ илүүтэйгээр гэмт хэрэг юунаас болж үйлдэгдээд байна вэ? шалтгаан нөхцөл нь юунд байна вэ? урьдчилан сэргийлэх талаар юу хийх ёстой вэ? гэдэгт дүгнэлт хийсэн, амьтай, тусгаад авчих, хэрэглэчих боломжтой мэдээлэл бэлтгэж баймаар юм.
2013-02-26
hun uhdeggui niigem gej haan bnaaa ene delhii deer chi heldee yadaj 1uls
2013-02-16
zuvhun gemt hergees bolj udurtuu 2 hun, tsaana ni avto osol ahuin osol zolgui yavdal jamaaraa yavah geed er ni mongold dain boloogui baigaa
2013-02-16
hun uhdeggui niigem gej haan bnaaa ene delhii deer chi heldee yadaj 1uls