Загастай аквариумд сэлж танхайрсан эр буудлаас хөөгджээ (видео)

img

Их Британийн уугуул нутагт тооцогддог Жерси арал дээрх дөрвөн одтой Raddison Blu Hotel зочид буудлын зочид хүлээн авах үүдний өрөөнд хийгдсэн бичлэг YouTube-ийн хит болсон байна. Тэнд очсон Мэтт гэдэг нэртэй сайн эр халамцуухан явахдаа 12 мянган литр ус ордог усан санг хараад сэтгэл нь хөдлөсөн үү, яасан гутал, хувцсаа тайлалгүй шууд шилэн ханыг нь даваад загаснууд дээр нэгдсэн аж. Хэдхэн хормын дараа мань эр чөлөөт сэлэлтээр тааваараа сэлж байсан бөгөөд найз нөхөд нь инээж хөхрөн, түүнээс ямар нэг үзүүлбэр үзүүлэхийг шаардаж байсан гэнэ. Мэтт шавиагаа ханатал сэлж байх хооронд цаана нь хамгаалагч гарч ирээд “Новшийн залуу, чи юу хийх нь энэ вэ? Эндээс зайлж үз” хэмээн хашгирч байгаа нь сонстоно. Мэтт амархан бууж өгөхийг хүссэнгүй. Тэрбээр уснаас гарсан ч шилэн ханан дээр хэсэг хугацаанд суужээ. Хамгаалагч эр түүний хөлнөөс зуурч доош буулгасан бөгөөд дэг журам зөрчигчийг ямар нэг байдлаар хашраах гэж байтал цаадахь нь найз нөхдийнхөө “Гүй, Мэтт. Гүй. Хурдлаарай” гэсэн үгийг сонсоод хэргийн газраас зугтаж одсон байна.   http://youtu.be/fvg9PlzawlA

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

aldiin bn
2013-02-17