“2012 DA14” солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрлөө

img

Европын сансар судлалын эрдэмтдийн өнгөрсөн онд илрүүлсэн “2012 DA14” нэртэй жижиг гариг өчигдөр орой Гринвичийн цагаар 19.25 цат дэлхийтэй хамгийн ойр буюу 27.700 км-ийн зайтайгаар зөрж өнгөрсөн байна. Эрдэмтдийн тооцоолсноор “2012 DA14” жижиг гариг Энэтхэгийн далайн зүүн хэсгийн дээгүүр 7.8 км/секундын хурдайгаар зөрж өнгөрчээ. Энэхүү солир нь Австрали, өмнөд туйл, Азийн зарим орнуудад илүү тод ажиглагдсан байна. Солирын диаметр 45 метр бөгөөд жин нь 130 мянган тонн юм байна. Одон орончдын тайлбарлаж буйгаар солирын хэмжээ олимпын наадмын усан сангийн хэмжээтэй дүйцэхүйц хэмжээтэй аж. Түүнчлэн одон орончид  “2012 DA14” жижиг гариг дэлхийтэй зөрж өнгөрсөн нь өчигдөр өглөө ОХУ-ын Урал орчимд солир унасантай ямар нэгэн холбоогүй гэдгийг мэдэгдсэн байна.  Тус жижиг гаригийг дэлхийтэй ойр зөрж өнгөрөхийг анх Испанийн “La Sagra Sky Survey” сансрын ажиглалтын одон орончид олж мэджээ. Одон орончдын мэдээлснээр дэлхийтэй энэ мэт хамгийн ойр гариг зөрж өнгөрсөн тохиолдол сүүлийн 30 жилд гараагүй гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hhh:
Delhii cvireh snahjee aimaar umaa
2013-02-16