Нийслэлийн дулаан хангамжтай холбоотой шийдвэр гаргалаа

img

Өнөөрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын дулаан хангамж 2013-2014 оны өвлийн их ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй, өөрөөр хэлбэл дулаан хангамж доголдохоор байгаа юм. Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ. Уг станцыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгэлээр санхүүжүүлж, "түлхүүр гардуулах" нөхцөлөөр барих юм. Дулааны станцын эхний зуухыг энэ оны 12 дугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг Түлш, эрчим хүчний сайд М.Сономпилд өнөөдрийн хуралдаанаас өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ардчлалын жилүүдэд олон жил цахилгаан станцууд эгийн гол, бага нуур, шивээ овоо, 5-р цахилгаан станц гэх мэт их л бурцгаасан одоо харин нэг уурын зуухаар хуурч сонгуулийн хугацааг барах бололтойдоо оргүйд орвол охинтой гэж
2013-02-25
yaana dulaanii dogoldold orrod baij ger horoololiig barilagjuulna geel hudlaa yraal bgaa batvvliig suudlaas ni avj naymaar yum
2013-02-17