Солонгост Монголын 2 иргэн осолд орж нэг нь газар дээрээ амиа алджээ

img

Өнөөдөр өглөө  11 цаг 20 минутын орчим Солонгосын  Кёнгнам Гусонггүн  дүүрэг дэхь автомашины зам дээр осол гарч, манай улсын хоёр иргэн өртсөн харамсалтай мэдээ ирлээ.   Тодруулбал, манай улсын  хоёр иргэний унаж явсан "МАТIZ" машины араас солонгос  иргэн Ким   унаж явсан "MARCIA" маркийн машинаараа хүчтэй мөргөн орсоноос осол болжээ. Үүний улмаас "MATIZ" машиныг барьж явсан Монгол эмэгтэй 24 настай  Батцэцэн  газар дээрээ нас барж, хамт явсан Монгол  улсын  иргэн  эрэгтэй Б (болон "MARCIA "машины жопооч солонгос иргэн нар бэртэж ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн байна.

Осолд орсон хоёр Монгол иргэн ойролцоох усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажилладаг байжээ. Замын цагдаагийн газраас ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм байна.

Мөн энэ  сарын 20-ны 11 цагийн үед Гуанжу хотод жолооны үнэмлэхгүйгээр автомашин 3 км газар унасан хэрэгт Монгол улсын иргэн А-г   цагдаагийн газраас саатуулсан тухай мэдээлжээ. Тэрээр тус улсад гэрээгээр ажилладаг 6а солонгос улсын хууль дүрмийг зөрчиж, жолооны үнэмлэхгүйгээр машин барьж явсан түүнд зохих шийтгэл оноох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhh:
Manai duu Solongost ochood mongolchyyddaa alyylsan. Hichneen saihan zalyy bailaa?????????? Haramsaad ch barahgui. IIm uym baij boloh yy???? Mongol ah duu nar ni hunii nytagt adilhan yadarch yavaad arhinii aag omgoor alsan baidag uym. Tarhi ni baihgui. surh ni ajillad hichneen ydsan gej doboj baina? 1 sar garyi baisan. Eleg emtrem iim myyhai uildel hiisen mongolchyyddaa gomddog. Ehner huuhed ni ochirch hotsorson doo hoorhii..................
2012-02-03
Solongos bol solongos shuu dee yu gj mongold bga yum shig dur zorgooroo bhaw de
2011-11-24