Н.Багабандийг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлнө

img

“Оюутолгой” төслийн хэрэгжилттэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх үеэр “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх ёстой гэх байр суурийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд илэрхийлж байсан билээ. Тэгвэл Засгийн газрын төвшинд “Оюутолгой” ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн гурван гишүүний нэг болох Н.Багабандийг чөлөөлөх асуудлыг хөндөх болсон аж. “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хуралдаан хоёрдугаар сарын 6-нд зарлагдаж, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар орж тодорхой асуудлыг тавьсан ч тэр хүрээнд асуудал шийдвэрлэгдээгүй, дахин энэ сарын сүүлээр хурал зарлахаар болсон юм.

Монголын талаас “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагч талд тавьж буй шаардлага  хатуухан байгаа нь нэг талдаа Засгийн газрын зүгээс Н.Багабандийг ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлүүлж, өөрсдийн намаас хүнээ томилуулах гэсэн арга чарга нь байж болзошгүй аж. Нөгөөтэйгүүр, “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал гэрээг байгуулснаас хойш иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс “УИХ-аас баталсан тодорхой тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар ажиллаж чадахгүй байна” гэх шүүмжлэлийг  өнгөрсөн хугацаанд тавьж ирсний зэрэгцээ  “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын Төлөөлөн Удирдах зөвлөлийн гурван гишүүн Монгол Улсын төлөө зүтгэхгүй байна гэх мэдэгдлийг дагалдуулж байсан удаатай. Дээрх мэдэгдлийг дагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн П.Цагаан, “Хас” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нараас “Монголын төлөө ажиллаад байна уу, Рио тинто” компанийн төлөө ажиллаад байна уу гэдгийг асуух цаг болсныг олон нийт сануулдаг байв. Гэвч сонгууль болж засаг төр солигдсоноор эхний ээлжинд МАН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг Н.Багабандийг өөрчлөх асуудал сөхөгдөж эхэлсэн нь “АН-ынхан гэрээг сайжруулах гэхээсээ илүү өөрсдийн амин хувийн эрх ашигт нийцүүлэхийн тулд Н.Багабанди гэх “чөдөр”-ийг зайлуулахаас аргагүй болсон байж мэдэх талтай гэнэ. Хэрэв үнэхээр Монгол Улсын эрх ашгийг бодолцож байгаа бол дан ганц Н.Багабандийг “зайлуулах” бус П.Цагаан, Ч.Ганболд нарыг ч давхар өөрчлөх шаардлагатай. Шалтгаан бол хангалттай бий, наад зах нь “Оюутолгой” –н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш гурван жил болоход УИХ-аас баталсан хууль, тогтоолын төсөл хэрэгжээгүй, дээр нь хөрөнгө оруулагчид татварынхаа тайланг ил болгодоггүй. Монгол Улсын хуулийг гууль болгож байгаа  хөрөнгө оруулагчдын хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрхэд ТУЗ-ын гурван гишүүн нөлөөлж чадалгүй давраасан тул бүгдэд нь хариуцлага тооцох нь зүй ёсны гэж үзэх хэсэг байгаа юм. Гэвч  Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс айгаад П.Цагааныг хөдөлгөж чадахгүй бололтой. Харин хамгийн түрүүнд Н.Багабандийг өөрчлүүлэх саналыг хөрөнгө оруулагч талаас гаргуулах нь чухал бололтой. Дараа нь “Алтан гадас” фракциасаа хүнээ томилуулах саналыг тавих аж. Одоогоор Н.Багабандийн оронд томилогдох “Оюутолгой”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн хэн бэ гэдэг нууц байна.

Шинэчлэлийн Засгийн газрын томилгоо яам, агентлагуудаас эхэлж улмаар Тагнуулын байгууллагыг сэтлээд, Орос, Монголын хамтарсан үйлдвэрүүдийг дайрч өнгөрч байсан бол одоо “Оюутолгой” гэх компани руу чиглэлээ. Монгол Улсын эрх ашгийг хамгаалж чадах хүнийг “Оюутолгой” ХХК-ийн Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүнээр томилоогүй цагт өмнийн говьд хөгжил даллаж байгаа гэх энэхүү төсөл үр ашгаа өгтөл нэлээд ярвигтай зам туулахаар дүр зураг буух болсныг энэ дамшрамд сануулахад буруудах юун.

Л.ЧУЛУУН

Эх сурвалж: www.new.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АН-ын нууц тогтоол:
1996-2000 оны ардчиллын засаглалын ажиллагааг мөн ч их гацаасан хүн шүү дээ. Одоо хариугаа авч тооцоо бодооч. Нөгөө яриад байдаг ардчилсан засаглал гэдэгт яаж гай болж бсан нь одоо тод болсон учир түүнийг шүүх цаг нь болсон.
2013-05-19
ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
2013-02-23
Иргэн:
Огцруулаад зогсохгүй хариуцлага тооцож шоронд хийх хэрэгтэй.
2013-02-18
ГАДНЫ ТҮРЭМГИЙЛЭЛ МОНГОЛД ХУРЛИЙЗЭЛБЭГ ТОЛГОЙТОЙ ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗ НҮДЭНД НЬ МӨНГӨ ХАРАГДСАН МОНГОЛ ЛУЙВАРЧДААР ДАМЖИН ХЭРЭГЖИЖ МОНГОЛЫН БАЯЛАГ ГАДНА ТИЙШ УРСАЖ ГАЗАР НУТГА МИНЬ ЗАРАГДАЖ ДУУСАЖ МОНГОЛ МОНГОЛОО ГЭСЭН УЛС ТӨРЫН ЗҮТГЭЛТЭНҮҮДИЙГ МИНЬ АЛЖ ХОРЬЖ БАЙНА ХАМГИЙН ОЙРЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН БАДАМЖУНАЙТАЙ ХАМСАН СОЛОНГОСУУДАД ЗАРСАН ХАЛХ ГОЛДОХ ХОЁР ЗУУН ГА ГАЗАР ЭНХБАЯРЫН 51-Н ХУВИЙГ Л МОНГОЛ АВАХГҮЙ БОЛ ГЭРЭЭ ХИЙХГҮЙ ГЭЖ ХАТУУ ЗОГСОЖ БАЙСАН ГЭРЭЭГ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛСОН ЭЛБЭГ ХАМСААТАН БАЯР БАГАБАНЬД НАРТАЙГАА НИЙЛЭН ХӨӨРСДИЙН УЯАНЫ НОХОД БОЛОХ ГУРВАН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ САЙД БАЯРЦОГТ ГАНСҮХ ЗОРИГ НАРААР ЭХ ОРНОО ХУДАЛДСАН УРВАГЧЫН ГЭРЭЭГ ГАРДАН ХИЙЛГЭЖ АСАР ИХ ХАХУУЛ АВСАН НЬ ДАМЖИГҮЙ БОЛСОН НААД ЗАХЫН ЖИШЭЭ ГЭХЭД Л ЭЛБЭГИЙН АВГАЙ ГЭРЭЭ ХИЙСНИЙ ДАРАА ОЮУТОЛГОЙН МӨНГӨӨӨР АМЕРИК ЯВЖ ХАНЬДВЫН УУЛЗАЛТ ХИЙЖ ХЭДЭН АРВАН САЯ ДОЛЛАР ОЛЖ АВСАН ТЭР МӨНГӨ ХААНА БАЙГААГ ОДОО БОЛТОЛ ЯМАРЧ ГАЗАР ТАЙЛАГНААГҮЙ БАЙНА ЭНЭ ГЭРЭЭНИЙ ДАРАА ЭЛБЭГИЙН ТУСЛАМЖТАЙ БАЯР ГАДААДРУУ ЦУГТАЖ БАГАБАНЬД ШАГНАЛАА ХҮРТЭЖ ОЮУТОЛГОЙД ТАВИН САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ СУУЖ БАЙНА
Муу л бол хойд уулын овоохой гэгчээр Энхбаяр гэдэг шүү дээ. Энхбаяр идэж уусан ч харийнханд газар нутгаа зараагүй ээ, харин ч харах юмтай гарт барих юмтай хийсэн бүтээсэн гавъяатай хүн байх шүү
2013-02-17
Монгол:
Багабаньдийг анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад хэний ч мэдэхгүй Баяр ерөнхий менежер нь байсан. дараа нь шагналд нь оросод элчин сайдаар явж байсан шүү. Энэ үед одоогийн ялтан нэртэй ерөнхийлөгч асан Энхбаяр нь ерөнхий сайд байж засаг толгойлж байсан. Их өр яригдаж байсан үе шүү. Гэтэл Багабаньд нь оюутолгойн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож ерөнхий сайд шавь Баяртайгаа хуйвалдан монгол улсад ашиггүй гэрээг батлаж гадныханд үйлчиллээ. Энд нэг юм харагддаг юм. Их өр тэглэгдэж улс даяараа баярлаж их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч байхад ганцхан ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байсан нь ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч эрхэм Багабаньд гуай ирээгүй юм. Учрыг мэдэхгүй ч Багабаньд Энхбаярийг үздэггүй бололтой бүр баярын мэнд ч хүргээгүй гэдэг. Гэтэл өнөөдөр ялтан Энхбаяр хилс хэргээр шоронд сууж байна. Би энд ганц Энхбаярыг өмөөрөх гэсэндээ бишээ. Түүх хэзээ ч хуучрахгүйг л сануулах гэлээ. Өнөөдөр Оюутолгойн хувь эзэмшилд Энхбаяраас бусад бүх ерөнхийлөгчидийн нэрс байдаг. Очирбат гуай хүртэл уул уурхайн зөвлөхөөр ажилладаг. Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйд Элбэгдорж хүчтэй өрсөлдөгчөө эрх мэдлээрээ дарж авлаа. Баяр сайд ч сураг чимээгүй болсон. Багабаньд Элбэгдорж нар Энхбаярыг улс төрөөс бүр арчих гэж улайрч байна Яагаад монгол улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улсын хар хайрцгийг мэддэг эрхэмүүд ард түмнээ умартаж гадныханд найр тавиад байна вэ. Тэдэнд Оюутолгойгоос авч буй цалин, дээр нь хувь хүртэх нь л хэрэгтэй. Бүр МАНАНгийн засаг барьж байх үед нэр бүхий сайд нар хутгалдлаа. Тэд бүгд эх орноосоо урваж Оюутолгойн гэрээг батлах гэж том авилгал авсан урвагчид. Их өвөг дээдсээс үлдээсэн газар нутагт эрдэнэс баялагаасаа хүртэх эрхгүй олонх Монголчууд бид нохойноос дор боллоо гэж үү.
2013-02-17
доржоо:
багаханбандийг өөрчлөх нь оройтсон ч зөв. харин өөрчлөөд мартахыг ард түмэн зөвшөөрөхгүй. Хууль ёс эх орныхроо өмнөөс түүнд хатуу шийтгэл ноогдуулахгүй бол ард түмэн босож асуудлыг шгаардах болно шүү
2013-02-17
доржоо:
чөлөөлөөд зогсохгүй эх орноосоо уравсан сэтгэлд нь тааруулсан ялыг асуух хэрэгтэй биш гэж үү монгол түмэн. Яагаад эх орноосоо уравсан хэмээж вэ гэвэл тэр ард түмнийхээ эсрэг харийхны гэрээг хүлцэнгүй дагсан. ажилчидын ахуй асмьдрал цалин хөлсөд снаа гаргаагүй, хөрөнгө оруулалтын гэрээнд монгол сэтгэлээр хандаж хяналтын багийг байгуулаагүй. авенхоу реотентод хувьцаагаа зарж байхад юу ч дуугараагүй. монгол түмний өмнөөс нэг ч үг дуугараагүй. хөрөнгө оруулалтын зардлыг учир утагаггүйгээр харийхан өсгөж байхад 40 мянган доллорын цалин аваад асуудалд эх оронч сэтгэлээр хандаж учрыг үүргийнхээ дагуу хянаагүй. эцэёт нь дээрх бүхнээрээ ард тзүмнээ мартаж өөрийнхөө цалинд нойрмоглон жаргасан
2013-02-17
Багабаньдийг анх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад хэний ч мэдэхгүй Баяр ерөнхий менежер нь байсан. дараа нь шагналд нь оросод элчин сайдаар явж байсан шүү. Энэ үед одоогийн ялтан нэртэй ерөнхийлөгч асан Энхбаяр нь ерөнхий сайд байж засаг толгойлж байсан. Их өр яригдаж байсан үе шүү. Гэтэл Багабаньд нь оюутолгойн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож ерөнхий сайд шавь Баяртайгаа хуйвалдан монгол улсад ашиггүй гэрээг батлаж гадныханд үйлчиллээ. Энд нэг юм харагддаг юм. Их өр тэглэгдэж улс даяараа баярлаж их хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч байхад ганцхан ерөнхийлөгчийн суудал эзэнгүй байсан нь ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч эрхэм Багабаньд гуай ирээгүй юм. Учрыг мэдэхгүй ч Багабаньд Энхбаярийг үздэггүй бололтой бүр баярын мэнд ч хүргээгүй гэдэг. Гэтэл өнөөдөр ялтан Энхбаяр хилс хэргээр шоронд сууж байна. Би энд ганц Энхбаярыг өмөөрөх гэсэндээ бишээ. Түүх хэзээ ч хуучрахгүйг л сануулах гэлээ. Өнөөдөр Оюутолгойн хувь эзэмшилд Энхбаяраас бусад бүх ерөнхийлөгчидийн нэрс байдаг. Очирбат гуай хүртэл уул уурхайн зөвлөхөөр ажилладаг. Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгууль ойртож буйд Элбэгдорж хүчтэй өрсөлдөгчөө эрх мэдлээрээ дарж авлаа. Баяр сайд ч сураг чимээгүй болсон. Багабаньд Элбэгдорж нар Энхбаярыг улс төрөөс бүр арчих гэж улайрч байна Яагаад монгол улсын төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улсын хар хайрцгийг мэддэг эрхэмүүд ард түмнээ умартаж гадныханд найр тавиад байна вэ. Тэдэнд Оюутолгойгоос авч буй цалин, дээр нь хувь хүртэх нь л хэрэгтэй. Бүр МАНАНгийн засаг барьж байх үед нэр бүхий сайд нар хутгалдлаа. Тэд бүгд эх орноосоо урваж Оюутолгойн гэрээг батлах гэж том авилгал авсан урвагчид. Их өвөг дээдсээс үлдээсэн газар нутагт эрдэнэс баялагаасаа хүртэх эрхгүй олонх Монголчууд бид нохойноос дор боллоо гэж үү.
2013-02-17
зочин:
за даа багабанди титэм үгэндээ орулах үгээ номнууд дундаас эрээд сууж байсан нь дээр.ер нь төрийн тэргүүн байсан хүн аль нэг компанийн ТУЗ д байх нь буруу зүйл байлтай.шунал нь дийлээд үгүй гэж хэлж чаддаггүй юм байхдаа.
2013-02-17
SANAL SANAL:
ENE 3 DEEREMCHIND CHOLOOLJ HURC. ABIRMED.BYMBASUREN GYAI NARIIG OYU TOLGOIN MONGOLIIN TALIIN TUZ-IIN GISHUUNEER ZOBHON 1 JILEER SONGOJ UR DUNGEER NI DAHIN 1 JIL SONGODOG BOLGOJ GEREEND TUSGAH HEREGTEI BAINAA SAIDUUDAA GISHUUDEE ER.SAID. AA UUNIIG ANHAARCH ZASAACHEE
2013-02-17
амраа:
монгол улсын ерөнхийлөгч гэж явснаа мартаа юу улс орноо дээрэмдээд тоноод байхад амандаа 40 000 доллар чихүүлчихээд титэм үгээ хэлж чадахаа больчихов уу ,бушуухан зайлаад өгөөч , их эзэн чингис хааныхаа үлдээсэн баялгаас монголын жириийн ард иргэд хувь хишгээ хүртмээр байна.монголоос яваарай
2013-02-17
зочин:
Алтан хуяг шудрага л бол бүгдийг чөлөөлөөд нэртэй эдийн засагчдыг томило чадахгүй зөвхөн нам л гэдэг хүн шүүдээ алтанхуяг ч бүх удирдлагуудыг АН болгоод ямарч хяналтгүй идэх гээд байж сууж чадахгүй байгаа хүн дээ их зальтай
2013-02-17
h:
bayar pizdaa boroog ih daramtaldag xeden zuun myangan dolloar nehdeg
2013-02-17
Burhan:
Surgaali aildaj uuriiguu ariun gej surtalchildag Baga bandiig shalgah heregtei.Odoo nutgiinh ni Ochiratiin olon litsenziig huchingui bolgoh ni zuv.Zavhaniihan Mongoliig atgana gej Bagaa,Otgonbileg,Baldorj gurav tsagtaa sagaj baisan.
2013-02-17
Ene Chuluun ih muu bichdeg Hun bna. Hezee setguulch eeriin bodol sanaagaa bichdeg bsin.
2013-02-17
МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛТЭЙ ҮЕИЙХЭН ЭХ ОРНЫ МААНЬ ХӨГЖЛИЙН ЦАЛАМ БОЛЖ БАЙНА Эдүгээгээс хорин жилийн өмнө Монголчууд бид өмнөхөөсөө илүү сайхан нийгмийг хүсч, нийгмийн тогтолцоогоо бүхлээр нь өөрчилж байсан билээ. Гэвч өнөөдөр нийт хүн амын 70 хувь нь ядуу, өлөн зэлмүүн амьдарч, монголын ирээдүй болсон олон мянган хүүхдүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаас гадуур төлөвшиж байна. Хогийн цэгээс ч, хотын гудамжнаас ч нийгмийн золионд өртөж, амьдралын хатууд сөхөрч, хүүхэд насанд байх учиргүй гунигаар дүүрсэн нүдтэй Монголын ирээдүйг харж болно. Баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, нийгмийн баялгын 80 хувь нь цөөхөн олигархи гэр бүлийн мэдэлд шилжэж, өмч хөрөнгө эрх мэдэлтэй цөөхөн гэр бүл үе дамжуулан нөлөөллөө бэхжүүлэхийг улайран тэмүүлэх болжээ. Өнөөгийн баячууд өвөл цагт Улаанбаатараас дайжин харь оронд тухалж, зуны урин цагт эх орондоо ирж, усны шувуу шиг нүүдэллэн, харийхантай нийлж эх орон, ард түмнийг маань ноолж байна. Жирийн иргэн хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх улам бүр зөрчигдөж, шударга бус байдал ноёрхож, хэрцгий, балмад нийгэм бий болж байна. Өлөн зэлмүүн ядуус өвлийн цагт нүүрсний, зуны цагт махны үнэнд нэрвэгдэж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн Монголын ирээдүй хариуцлагагүй бас сэтгэлгүйн зудны золиос болж, барилга дээрээс унасан төмөрт цохиулж, согтуу жолоочийн машинд дайруулж, авилгалч түшмэдийн буруу шийдвэрт хохирч, амь нас бие сэтгэлээрээ хохирсоор байх гэж үү. Олон зуун мянган монголчууд амьдархын төлөө эх нутаг элгэн саднаасаа хол, харь оронд хүнд хүчир ажилд нухлагдаж, бие сэтгэлээ зүдрээн, эх нутгаа санагалзсаар. Харин хорин жилийн өмнө нийгмийн өөрчлөлтийг манлайлж уриалж явсан залуучуудийн дийлэнх Төр түшилцэж, Түмнээ уриалсаар л............... Тэдний ихэнх нь тавин нас хэвийж, өндөр алба хашиж, ард түмнийг хошгируулсаарл. Тэдний ярьж хэлж байгаа бүхэн нь улиг болж өнөөгийн нийгэмд бие нь ч, сэтгэлгээ нь ч хөгшдөж байна. Тэд хорин жилийн өмнөхөөсөө Монголын нийгэм хэрхэн өөрчлөгдсөн лүгээ адил эрс өөрчлөгдсөн байна. Гэхдээ улс орон маань уруугаа өөрчлөгдсөн бол Тэд өөдөө өөрчлөгдсөн байна. Тэд ард түмнээсээ илүү баяжиж, илүү тухтай орчинд амьдарч, нийгмийн баялгын дийлэнхийг олон түмнээс булаан ханцуйлсаар байна. Нийтийн өмчийг хуваан завшиж, нэг нь нөгөөгөө урхидан оосорлож, аалзны тор шиг хэрэлдсэн авилгалын сүлжээг нэхэж, нам болж талцаж байгаа мэт харагдавч нэг л ашиг сонирхолтой байна. Тэдний ашиг сонирхол бол Мөнгө, өөрсдөө баяжих дуусашгүй их хүсэл. Бидэнд хоёр сонголт байна. Тэр мөнгөнөөс өөр эрхэмлэх зүйлгүй нэгэн үеийг дуусахыг хүлээн зүдрэх эсвэл цаг алдалгүй улс төрийн амьдарлаас шахан гаргаж шинэ, шударга, эрч хүчтэй дараагийн үеийг гаргаж ирэх. Нам энэ тэр гэлгүйгээр шударга, ёс суртахуунтай, хамгийн гол нь өнөөгийн улс төрчдийн гар хөл болоогүй, нэр цэвэр залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэднийг дэмжих нь чухал байна. Магадгүй, тийм залуучууд даруу төлөв, ичих булчирхайтай учраас дарга дагаж далдагнагсдын ард байдаг байх. Тэр залуусыг л олон түмэн дэмжих шаардлагатай байна. Тийм залуучууд бүх л намд байгаа, тийм залуучуудаа л намын жирийн гишүүд нь гаргаж ирэх нь улс оронд хэрэгтэй байна. Тийм залуучуудын дийлэнх нь улс төрөөс хөндий яваа, учир нь тэд улс төргүйгээр амьдраад явчих чадвартай байдаг учраас, тийм л залуучуудыг улс төрд олноор оруулж ирэх хэрэгцээтэй байна. Ц.Бодоо
2013-02-17
hyts:
solioriolgvi 3 yylang ni soli AN -iin han
2013-02-16
зочин:
багабаньд маш хүйтэн хүн. хоосон ярьдаг. ерөнхийлөгч байсан хүнд эх ороноо гэсэн сэтгэл байхгүй байгаа нь бараг эх орноосоо уравсан гэж үзэж болохоор байна. ийм үр дүнгүй ажилласан хүүмүүсээс авсан шан харамжийг нь хурааж улсын халамжийн батсүмбэрдэх аймаар өрөвдмөөр газарт хөрөнгө оруулж засвал таарна. та бүхэн дэмжижи төр засагт шаардлага тавихыг уриалж байна.
2013-02-16
irgen:
ene xvnii mongolin ard tvmenees xulgailsan mongig ni bustaaj abaachee ichej amidar
2013-02-16
Тийм дээ .Н.Алтанхуягт Н.Багабанди л дийлдэнэ. Бусад нь дийлдэхгүй . Ч.Ганболд мөнгөтэй, Цагааны ард Ц.Элбэгдорж байгаа юм чинь . Хөөрхий дээ Н.Багабанди өөрөө өргөдлөө өгөөд гарвал таарна.
2013-02-16
h:
bayar pizdaa boroog ih daramtaldag xeden zuun myangan dolloar nehdeg
зочин:
Бүгдийг нь чөлөөлөх хэрэгтэй шүү дээ . С.Баяр л тэднийг томилж дундаас нь мөнгө авдаг байх даа
2013-02-16
Х:
МОНГОЛЧУУДАД ОЮУТОЛГОЙН БАЯЛАГ ХООЛ БОЛОХООС Н.БАГАБАНДИЙН БУСДААС ХУУЛЖ БИЧСЭН НОМ,ТОТЬ ШИГ ДАВТДАГ ТИТЭМ ҮГ,ХООСОН ШАЛЬЧИХ,НЬ ХЭРЭГГҮЙ. ХООСОН ҮГНЭЭС БОЛЖ ӨНӨӨДӨР ТӨРСӨН НУТАГ ЗАВХАН АЙМАГ НЬ 21 -Р ЗУУНД ӨНДӨР ХҮЧДЭЛД ХОЛБОГДООГҮЙ ЛААНЫ ГЭРЭЛД СУУЖ БАЙНА ГЭХЭД ТА ИТГЭХ ҮҮ. Н.БАГАБАНДИ ЭНЭ ЯНЗААР МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ТӨЛӨӨЛЖ ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ. ТЭТГЭВРИЙН НАС НЬ БОЛСОН БОЛ ЭРТХЭН ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААЧ.
2013-02-16
Х:
Н.БАГАБАНДИЙН САРЫН 40.000 ДОЛЛАРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХУВААЖ ӨГӨХ ЁСТОЙ. ОЮУТОЛГОЙГООС ИРГЭД 1 САЯ ТӨГРӨГӨӨ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА ТЭНД ӨГӨХ ЁСТОЙ. ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ МОНГОЛД АЙШИГГҮЙ БАЙХАД ГАНЦ Ч ҮГ ЦУХУЙЛГААГҮЙ БАЙГАА ЮМ ДАА.ҮХСЭНЭЭ ХИЙЖ МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛЖ СУУСАН ЮМ БЭ. МОДОН ХҮҮХЭЛДЭЙ.МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ. РӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.ДЭМЖИЖ БАЙНА.
2013-02-16
Х:
Н.БАГАБАНДИ, ЦАГААН НАРЫГ ЗАЙЛУУЛЖ ,ЖАРГАЛСАЙХАН ,ХАШЧУЛУУН БОЛОН МОНГОЛЫН ТОЛГОЙ ЦОХИДОГ УРЬДАА БАРЬДАГ ЭДИЙН ЗАСАГЧДЫГ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ.ӨӨРИЙГӨӨ БИШ АРД ТҮМНЭЭ БОДДОГ ӨЧҮҮХЭН СЭТГЭЛТЭЙ МОНГОЛ ХҮНИЙГ ТОМИЛОХ ХЭРЭГТЭЙ.ИЙМ БУЛХАЙТАЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД АШИГГҮЙ ГЭРЭЭ БАЙХАД ЭНЭ Н.БАГАБАНДИ ЯАГААД ТАГ ЧИМЭЭГҮЙ СУУЖ БАЙСАН БОЛ ОО.40,000 ДОЛЛОРЫН ЦАЛИНГАА АЛДАХГҮЙН ТУЛД АМАА ХАМХИЖ СУУСАН ХЭРЭГ ҮҮ......
2013-02-16
g:
ТӨРСӨН НУТАГ ,ЭХ ОРОНДОО ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ Н.БАГАНБАНДИ ОЮУТОЛГОЙД,МОНГОЛД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ.ТӨРСӨН НУТАГ ЗАВХАН АЙМАГ НЬ ӨНӨӨДӨРИЙГ ХҮРТЭЛ ӨНДӨР ХҮЧДЭЛГҮЙ ЛААНЫ ГЭРЭЛД БАЙГАА МОНГОЛЫН ХАМГИЙН ХОЦРОГДСОН АЙМАГ БАЙГАА ЮМ.ТЭГЭЭХЭЭР ОЮУТОЛГОЙД БАГАБАНДИ БАЙГАА ЦАГТ МОНГОЛ ЗАВХАН ШИГ БОЛНО.ТИТЭМ ҮГ ГЭЭД ХООСОН НОМ ХУУЛЖ,ХООСОН ЯРИХААС ӨӨРЧ ЮУ Ч ЧАДАХГҮЙ.ТҮҮНИЙ ОРОНД МОНГОЛЫН ШИЛДЭГ ЭДИЙН ЗАСАГЧДЫГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ.
2013-02-16
Dook:
Bagabandi yeronhiilogch baihdaa ch yu ch hiigeegui, Oyu tolgoid ch yu ch hiisengui, ene muu shunaltai shaariig mongol uls heden jil tejeeh gesen yum be, tsgaaan hermiig ni davuulaad chuluudah heregtei.
2013-02-16
шударга:
Багабандийг зайлуулах хэрэгтэй Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн 40000 долларын төлөө гадаадынханд газар нутгаа идэх боломж олгоод явж байхаас ичих хэрэгтэй
2013-02-16
mgl:
zuv sh dee erunhiilegch baisan hun oyutolgoin gereen tal deer yamar ch bair suuria ilerhiilehgui olon jil nuugdmal yavlaa odoo bolo yum bishuu heldeg heden ug ni tv/eer heden titem ug toti shig davtahaas chaashgui ter ni hend ch hereggui...ard tumen udruus udurt yaduurluu shurgaj baihad ter hun undur tsalin avaad bi l bolj baival busad hamaagui gesen bair suuritai olon jil yavlaa daa pfui gej
2013-02-16
зочин:
Үнэхээр тийм
2013-02-16
baagii:
xogiin nobshiig xujaaruu n yabuul ene muu nobshiig xujaaruu n yabuulj xurungiig n xuraa ene nobshiin ved ex oron min dordoo bizdee duugvi tsarailaad nvdend xviten gar xarin enxbayar derged n xvn shvv
2013-02-16
Д.ганхуяг:
Оюу-толгойн ТУЗ-д хөрөнгө, бизнесийн үнэ цэнэ мэддэг мэргэжилтэн байх ёстой болохоос титэм үгийг бусдаас хуулаад яриад байдаг хүн хэрэггүй. Мөн урлагийн хүн хэрэггүй. энэ хоёр чтөдийгүй бусдын талаар бас авч үзэх ёстой. Бас хараат бус гишүүн ч хэрэгтэй. Үнэндээ хоёр талаас оруулсан хөрөнгийн цэвэр үнэ цэнийг тооцоолоод гаргачих хүн наад ТУЗ дотор чинь байхгүй байна шүү дээ. Сард 40 мянган ам.долларын цалинта, тэр цалингаа томилсон хүмүүстэйгээ хуваадаг гэсэн яриа гадуур тархсан нь ортиой ч байж мэднэ. Хэрэв ийм бол яаж Монгол улсын эрх ашгийг тэд төлөөлөх вэ дээ. Үнэхээр юм мэддэг, тэгээд Монголын эрх ашгийн төлөө гэсэн ганц ч гэсэн хүн ТУЗ-д байсан бол аль хэдийн энэ гэрээг луйварын гэж зарлах байсан. Ингэхлээр эд нар юу ч мэдэхгүй амьтад эсвэл хөрөнгө лоруулагчид талд үйлчлэгчид мөн. мИймлд бүгдийг солих хэрэгтэй.
2013-02-16
зочин:
Үнэхээр тийм
aaygui bol BAYARTSOGT orno gej dairna daa. ter odoo boltol alban tushaal, mongo 2-t hanaagui bgaa
2013-02-16
bagabandi:
buruugaa bagabandais hai hehe
2013-02-16
goyo duu sons:
https://www.youtube.com/watch?v=leEnJGT7_lU
2013-02-16
Иргэн:
Багабанди хариуцлаггүй ажилласан гэж бодохгүй байна. Харин Монголын засгийн газар маш харицлагагүй ажиллаж ирсэн бөгөөд одоо ч дээрдсэн зүйлгүй Чөлөөлөхөх хүрвэл бүгдийг нь чөлөөлсөн нь дээр
2013-02-16