Уго Чавес мэс заслын дараахь зургаа дэлгэлээ

img

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кубад хорт хавдрын эсрэг дөрөв дэх удаагийн мэс засалд орсон. Тэрбээр Куба улсыг зорьсон цагаас хойш нэг ч удаа олны өмнө гараагүй байсан. Харин тэрээр саяхан зургаа нийтэд дэлгэн харууллаа. Уго Чавес мэс заслын дараа нэг хэсэг амьсгалын замын халдвар авч, хүнд байна гэж мэдээлж байсан ч сүүлийн үед дээрдэж, эмчилгээ сайн авч байгаа хэмээн Венесуэлийн эрх баригчид мэдэгдэж байгаа. Уго Чавес пүрэв гаригт гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан зургаа дэлгэсэн нь ерөнхийлөгчдөө хайртай ард түмэнд нь баярын мэдээ болжээ. Зурагт гарснаар У.Чавес Гавана дахь эмнэлэгт хоёр охинтойгоо инээлдэн юм ярьж байгаа. Түүний бие харьцангуй дээрдсэн ч амьсгалын аппарат зүүж байгаа учир хүмүүстэй ярихад хүндрэлтэй байгаа гэдгийг албаныхан мэдэгдсэн байна. Тиймээс тэрээр хүмүүстэй бичгээр харилцаж байгаа гэнэ. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ