
Паралимпийн аварга, Өмнөд Африкийн БНУ-ын тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйгээ буудан хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татан баривчлаад байгаа.
Сэжигтний шүүх хурал өчигдөр буюу пүрэв гаригт эхлэх ёстой байсан ч шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гартал хойшлуулсан.
Цагдаа нар мөн сэжигтэн Оскар Писториусыг батлан даалтад суллах боломжгүй гэдгийг ч мэдэгдсэн
Шүүх эмнэлгийн хариугаар хохирогч толгой, цээжин хэсэгтээ дөрвөн удаа есөн мм-ийн гар буугаар буудуулсан байж.
Хөршүүдийнх нь яриагаар эмэгтэйг буудуулах үед гэрт нь хашгирах чимээ сонсогдсон байна.
Хохирогч болох загвар өмсөгч Рива Стинкэмпийн ар гэрийнхэн шүүх эмнэлэг болон цагдаагийн байгууллагынхантай уулзжээ.
Ямартай ч энэ хэргийн тухай дэвшээд байсан олон таамаглалууд нэгэн хариулт дээр төвлөрч байна. Писториус хохирогчийг санаатайгаар алсан байх магадлал өндөр болсон тухай хэлж байна.
Хосууд болздог болсоор хэдхэн сарын хугацаа өнгөрч байсан ажээ.
Тэд хамгийн анх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Иоханнесбург хотод шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр хамт очсоноор олны анхаарлыг татаж байсан юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ