
Японы алдарт “АКВ48” охидын хамтлагийн дуучин Минами Минэгиси тус хамтлагийг үүсгэн байгуулсан продакшины тогтоосон дүрмийг зөрчснийхөө төлөө хамтлагаасаа хөөгдөхөд хүрсэн байна.
Тус хамтлагийн гишүүд найз залуутай байж болохгүй гэсэн дүрмийг Минами Минэгиси зөрчин, “GENERATIONS" хөвгүүдийн хамтлагийн бүжигчин Алан Ширахаматай болзож байсан нь илэрч дээрх байдалд хүрчээ.
Харин тэрбээр хамтлагаасаа хөөгдөхгүйн тулд гэмшиж буйгаа илэрхийлэн Японы заншил ёсоор үсээ хусч, буруугаа хүлээн, уучлал гуйсан видео бичлэг хийж, “YouTube’’-д байршуулжээ.
Б.Туяа
http://youtu.be/ISXkShMUH2U
www.shuurga.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ