Нийслэлийн дулаан хангамжтай холбоотой шийдвэр гаргалаа

Иймд ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэлээ.
Уг станцыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан гүйцэтгэлээр санхүүжүүлж, "түлхүүр гардуулах" нөхцөлөөр барих юм.
Дулааны станцын эхний зуухыг энэ оны арванхоёрдугаар сараас өмнө холбогдох шугамын хамт ашиглалтад оруулах үүргийг Түлш, эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаар даалгалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ