Улаанбаатарт 14-19 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар 21-26 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 17-22 градус хүйтэн, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус хүйтэн, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. 16-18 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 22 градус хүйтэн, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ