
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өнөөдөр ОХУ-ыг зорино.
Учир нь хэвлэл мэдээллээр сүүлийн үед ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байр зарагдсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамдын төсвийн гүйцэтгэлийг хянаж, шалгах зорилгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Ц.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна.
Тус ажлын хэсгийнхэн өнөөдрөөс энэ сарын 25-ныг хүртэл Герман, ОХУ-д байгаа Монгол Улсын Элчин сайдын яамны санхүү, төсвийн гүйцэтгэлийг шалгахаар болжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ