
Ираны цөмийн хөтөлбөр гагцхүү энхийн шинжтэй гэж тус орны дээд удирдагч аятолла Али Хаменеи дахин мэдэгдээд, бүх цөмийн зэвсгийг устгахыг дэлхийн улс орнуудад уриалав.
“Цөмийн зэвсгийг устгах ёстой гэж бид үзэж байна. Бид цөмийн зэвсэг хийх бодолгүй байгаа, гэхдээ бид ийм зэвсэгтэй болохоор шийдвэрлэвэл, биднийг ямар ч хүчин зогсоохгүй” гэж Хаменеи хэлсэн байна.
Иран цөмийн зэвсэг хийхээр санаархаж байна гэж өрнөдийн хэвлэлд бичдэг юм. Ираны цөмийн хөтөлбөр гагцхүү энхийн зорилготой гэдгийг Ираны эрх баригчид батлан илэрхийлж байна гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ