Зинедин Зидан залуучуудын “Реал” багийг дасгалжуулна
2006 оноос зодгоо тайлж талбайдаа эргэн ирээгүй нэрт хөлбөмбөгчин Зинедин Зидан Мадрид хотын залуусын “Реал” багийн дасгалжуулагч болно гэж Испанийн хэвлэлд бичжээ.
Урьдчилсан мэдээгээр, тэр Испанийн хөлбөмбөгийн холбоонд цаашид ажиллах бодолтой байгаа, мөн Фернандо Морьентесын оронд уг багийн дасгалжуулагч болох ажээ.
Зиданыг их спортод ирснээс хойш ФИФА түүнийг дэлхийн шилдэг тоглогчоор гурван удаа тодруулсан домогт тоглогч юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ