
Уралын нурууны дээр дэлбэрч, Дэлхийд унасан солирын хурд секундэд 20-70 километрт хүрсэн байж болох юм. Оросын ШУА-ийн Одон орныг судлах хүрээлэнгийн сансрын одон орон судлалын хэлтсийн эрхлэгч Лидия Рыхлова сэтгүүлчдэд ингэж хэлсэн байна.
“Үүнийг хосгүй тохиолдол гэж хэлэх аргагүй. Оросын одон орон судлаачид түрүүнд нь солирыг илрүүлээгүй шалтгаан нь чанарын шаардлага хангасан дуран авай байгаагүйтэй холбоотой байж болох юм” гэж тэр тэмдэглэжээ.
Сүүлийн 10 жилд одон орон судлаачид дэлхий орчимд байгаа 1 гаруй километрийн диаметртай тэнгэрийн эрхсүүдийн 90%-ийг бүртгэж, каталогид оруулсныг Рыхлова дурдсан байна.
Челябинск хотын захад солир унасны дараахан бас тэнгэрийн хоёр биет унасныг телевизийн “Россия 24” сувгаар мэдээлжээ.
Бас нэг биет Куба улсын дээгүүр нисэн өнгөрч, агаарт дэлбэрсэн байна. Үүний улмаас хүний амь нас хохироогүй, эвдрэл учираагүй ч, дэлбэрэлтийн улмаас байшин барилгын хана, цонхны шил доргиж байжээ. Калифорнид нэг жолооч бас нэг солирын зургийг авсан байна.
Агаар мандалд орж ирэхдээ дэлбэрч, дараа нь Челябинск мужид унасан солирын дэлбэрэлтийн хүчин чадал нь 300 килотонноос их байжээ. Энэ нь 1945 онд Хирошима хотын дээр атомын бөмбөг дэлбэрэхэд ялгарсан энергийн хэмжээнээс 20 дахих их юм гэж АНУ-ын агаарын нислэг, сансрын уудмыг шинжилэн судлах үндэсний газар – НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээлжээ. Сансрын биет нь 15 орчим метрийн диаметртай байсныг тус байгууллагынхан бас дурдсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ