
Нийслэлийн Баянзүрх дүүргийн X хороонд орших “Tiger” шар айрагны үйлдвэрийн урд талын авто зам дээр өчигдөр 06-56 УНЦ дугаартай “Verna accent”, 06-28 УНЦ дугаартай “Toyota corolla” -тай мөргөлджээ. Уг ослын үеэр Д гэх 39 настай, эмэгтэй машинд хавчуулагдан, хүндэвтэр гэмтсэн байна.
Мөн ЗЦГ-ын баруун урд талын замын уулзвар дээр 06-96 УНА дугаартай “Toyota crown”, 05-50 УБИ дугаартай “Toyota cresta”-тай мөргөлдөх үед О бүхээгт хавчуулагдсан аж. Тэрбээр нэлээд хүнд гэмтсэн байна. Дээрх хүмүүсийг “Шуурхай бүлэг-105”-ын аврагчид гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ