
Уул уурхай яам, Уул уурхайн нэгдсэн сан, Mining.mn-ийн хамтран “Coal Mongolia-2013” нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг энэ сарын 21,22-ны өдөр “SS Convention Center”-д зохион байгуулах юм. Гурав дахь удаагаа зохиогдож буй уг чуулга уулзалтын талаар өнөөдөр Уул уурхайн яамны хурлын танхимд 15.00 цагт хэвлэлийн бага хурал болно. Энэ үеэр тус чуулганы зохион байгуулалтын талаар болон нүүрсний салбарын мэдээлэл, чуулганы хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ. Хуралд Уул уурхай яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу, Уул уурхай яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, АМГ-ын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүх, чуулганы зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, гишүүн Л.Наранбаатар нар оролцоно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ